Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу нийтийн тээврийн автобус өнөөдрөөс явж эхэллээ. Энэхүү чиглэлд "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Драгон авто вокзал 5 шар", "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал - Улсын Их Дэлгүүр 120 мянгат" маршрутаар нийтийн тээврийн автобус үйлчилнэ.
Цагийн хуваарь:
- Баруун дөрвөн зам 06:20, 07:20, 12:20, 13:20, 18:20, 19:20
- Чингис хаан олон улсын нисэх буудал 09:00, 10:00, 15:00, 16:00, 21:00, 22:00
- Драгон авто вокзал 06:20, 12:20, 18:20 цаг.
Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан гаргасан ба нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдлөхөөр зохицуулалт хийжээ. "Чингис хаан" олон улсын нисэх буудал руу нэг талдаа 80-100 минут гэж тооцоолон нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэх боломжтой гэж Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээллээ.
Нийтийн тээврийн автобусаар нисэх буудал руу явахад:
- Том хүн 20,000 төгрөг
- Хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино.