Өчигдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэн. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад улсын хэмжээнд 36 мянга гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Эхний өдөр шалгуулагчид Монголын түүх, англи хэлийн шалгалтаа өгсөн билээ.
Монголын түүхийн хичээлээр 1736 шалгуулагч, англи хэлийн хичээлээр 22,413 шалгуулагч бүртгүүлсэн байна. Уг хичээлийн дүн оноо гарсан бөгөөд улсын хэмжээнд Монголын түүх хичээлээр гурван шалгуулагч 800 оноо авчээ. Тухайлбал, Сэлэнгэ аймгаас нэг шалгуулагч, Нийслэлээс хоёр шалгуулагч хамгийн өндөр оноо авсан байна.
Харин Англи хэлээр 24-н шалгуулагч 800 оноо авчээ. Тухайлбал, Баянхонгор, Дорнод, Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймгуудаас тус тус нэг шалгуулагч, Дархан-Уул аймгаас хоёр шалгуулагч, Улаанбаатар хотоос 17 шалгуулагч хамгийн өнөдөр оноо авчээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь:
Сэтгэгдэл (1)