Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар зарлигаар ИБУИНХУ-д оршин суугаа Монгол Улсын иргэн П.Оюунгэрэлийг “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одонгоор, Б.Ганзоригийг “Алдарт эх”-ийн хоёрдугаар зэргийн одонгоор, Ц.Гантуулыг “Алдарт эх”-ийн хоёрдугаар зэргийн одонгоор тус тус шагнасныг Элчин сайд Б.Энхсүх 2022 оны зургаадугаар сарын 23-ны өдөр ЭСЯ дээр гардуулан өгч, баяр хүргэлээ.