2022 оны ЭЕШ энэ сарын 23-26-ны өдрүүдэд улсын хэмжээний 49 байршилд зохион байгуулагдлаа. Монгол улс цар тахлын дараа шар түвшинд шилжсэнээс хойших анхны ЭЕШ-д нийт 36 мянга орчим суралцагч бүртгүүлжээ. Хэлний гурван хичээлийн ЭЕШ-ын оноог харьцуулж үзвэл улсын хэмжээнд Орос хэл 67 сурагч, Англи хэл 24 сурагч, Монгол хэл 15 сурагч тус тус 800 оноо авчээ.
2022 оны хамгийн олон 800 оноо авсан хичээл “Орос хэл”
Улсын хэмжээнд “Орос хэл” хичээлийн ЭЕШ-д 67 суралцагч 800 оноо авсанаас,
- Улаанбаатар 55,
- Орхон аймаг 8,
- Баян-Өлгий аймаг 2,
- Дорнод аймаг 1,
- Сүхбаатар аймаг 1 суралцагч 800 оноо,
“Монгол хэл” хичээлийн ЭЕШ-д 15 суралцагч 800 оноо авснаас,
- Улаанбаатар 1,
- Архангай аймаг 1,
- Баянхонгор аймаг 1,
- Дорноговь аймаг 1,
- Дорнод аймаг 3,
- Завхан аймаг 1,
- Орхон аймаг 1,
- Хэнтий аймаг 3,
- Хөвсгөл аймаг 2,
- Өмнөговь аймаг 1 суралцагч 800 оноо,
"Англи хэл" хичээлийн ЭЕШ-д 24 суралцагч 800 оноо
- Улаанбаатар 17,
- Баянхонгор аймаг 1,
- Дархан-Уул аймаг 2,
- Дорнод аймаг 1,
- Орхон аймаг 1,
- Сэлэнгэ аймаг 1,
- Хэнтий аймаг 1 суралцагч тус тус 800 оноо авчээ.
Т.Мөнхжаргал