Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг үзэж сонирхох гадаад, дотоодын иргэдэд тасалбарыг 100 хувь цахимаар борлуулахаар болжээ. Өмнө нь манай улсыг зорин ирсэн жуулчдаас Үндэсний их баяр наадмын тасалбар авах тохиолдолд БОАЖ-ийн сайдын өгсөн чиглэлийн дагуу онгоцны билет болон зочид буудлын захиалга зэрэг тодорхой бичиг баримтуудыг шаардах талаар албаныхан мэдээлж байсан. Энэ нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ.
Уг асуудлыг НЗД-ын шуурхай хуралдаанаар авч үзэж шийдвэр гаргажээ. Тодруулбал, наадмын билетийг 100 хувь цахимаар худалдаална. Ингэхдээ Цахим хөгжлийн яамны санал болгосон технологийн компанитай гэрээ байгуулсан байна. Хөгжүүлэлт, туршилт ойрын өдрүүдэд хийгдсэний дараагаар enaadam.mn сайтаар худалдаалж эхэлнэ. Мөн хүргэлтийн үйлчилгээг санал болгож байгаа юм байна.
Тасалбар авах жуулчид дараах материалыг бүрдүүлнэ.
- Албан бичиг
- Нислэгийн тийз захиалгын баталгаажуулалт /Хэзээ, ямар агаарын тээврийн компаниар ирэх/
- Зочид буудлын захиалгын баталгаажуулалт /Ямар зочид буудалд байрлах /