Улаанбаатар хотод хамгийн олон буюу 11.995 шалгуулагч Англи хэлний шалгалт өгсөн бол түүний дараа 10.814 шалгуулагч Математикийн хичээл дээр шалгалт өгчээ.
Хэмжээст онооны хувьчлалаар 400 буюу түүнээс дээш оноо авсан тохиолдолд шалгалтад тэнцдэг. Тэгвэл дараах 10 бүлэг хичээл дээр зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд 7815 шалгуулагч хангалтгүй оноо авчээ.
- Монгол улсын түүх 138,
- Физик 767,
- Хими 457,
- Газар зүй 54,
- Англи хэл 1630,
- Биологи 480,
- Математик 1814,
- Монгол хэл 921,
- Орос хэл 61,
- Нийгэм судлал 1493 шалгуулагч 400 буюу түүнээс доош оноо авчээ.
Т.Мөнхжаргал