Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос барилгын осол, аюулгүй байдлын талаар мэдээлэл хийлээ.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Э.Эрдэнэбат: "Өнгөрсөн долоо хоногт барилгын өргөгч кран унаж хоёр залуу амиа алдаж, нэг иргэн гэмтсэн осол гарсан. Үүнээс нэг хоногийн дараа мөн өргөгч кран нурж, нэг хүн нас барж, нэг хүн гэмтсэн. Гэтэл өнөөдөр буюу энэ мэдээлэл эхлэхээс өмнө нүх ухаж байсан хоёр залуу, блокт даруулж нас барлаа. Мэдэгдэж байгаа энэ, хүний амь тасраагүй бол мэдэгдэхгүй өнгөрч байгаа олон осол бий. Ашиг олох гэж байгаа барилгын компанийн эзэд энэ асуудалд хариуцлага хүлээх ёстой. Барилгын осол хүний амь нас авч оддог нөхцөл үүсээд байна. Барилгын компаниуд ардаа хууль хүчний байгууллагаар хамгаалуулж хэрэг гарахад нуугаад өнгөрөхийг оролддог.
Хөдөлмөр аюулгүй байдлыг хамгаалах хувцас, малгайгаар төсөөлдөг хариуцлагагүй байдал тогтсоноос үүдэж хийж бүтээх 18-35 насны таван залуу гурав хоногийн дотор нас барлаа.
Осол гарахад тухайн барилгын захирлууд туслан гүйцэтгэгчдээ буруу өгөх байдлаар асуудалд хандаж байгаа. Хүний амиар бизнес хийхээ болих хэрэгтэй.
Барилгын ажил хийхээр очсон залуучууд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ойлголтгүй, хий гэснийг нь хийдэг. Тиймээс залуучууд эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй газарт битгий ажил.
Хүний амьнаас илүү ажил гэж байхгүй. Гэтэл үүнийг тоож байгаа хүн ч алга, найр наадмаа л ярьж байна. Тиймээс дээрх нөхцөл байдалтай холбогдуулж Засгийн газар, УИХ яаралтай хуралдаж эрсдэлтэй барилга,байгууламжид шалгалт явуулж онц байдал зарлахыг шаардаж байна" гэв.