Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд коронавируст халдварын 38 тохиолдол шинээр батлагдлаа. Халдварт өвчний 19 нь Улаанбаатар хотод, 19 нь орон нутагт илэрчээ. Орон нутгийн хувьд Өмнөговь аймагт халдварын 19 тохиолдол илэрчээ. Ингэснээр нийт өвчилсөн иргэдийн тоо 928,637-д хүрлээ. Харин өнгөрсөн хоногт 45 хүн эдгэрсэн байна.