Нийгмийн бодлогын байнгын хорооноос Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсгол хийж байна. Энэ үеэр НҮБ-ийн Хүүхдийн сангийн Уур амьсгалын өөрчлөлт, цэвэр агаар хөтөлбөрийн ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэг “Цэцэрлэг, эмнэлгийн байгууламжийн дотоод орчны агаарын чанарын үнэлгээ"-г танилцууллаа.
Тэрбээр "Дотор орчны агаарын чанарыг төхөөрөмжөөр хянадаг. БЗД-ийн 21 цэцэрлэгт дотор орчны агаар хэмждэг жижиг оврын төхөөрөмжийг суулгасан. Дийлэнх цэцэрлэгт РМ2.5, СО2-ийн хэмжээ зохих түвшнээс их байна.
Агаар сэлгэх систем гэдэг цэцэрлэгт хаягдсан асуудал. Ихэнх цэцэрлэгт агаар сэлгэх систем байхгүй буюу байгаа хэдий ч нийт хүүхдийн тоо болон барилгын хэмжээнд тохироогүй системтэй байна. Зарим агаар сэлгэх систем нь хэтэрий том байгаа бол зарим нь элэгдэлд орж шороо тоосоор дүүрсэн байдалтай байна. Үүний үр дүнд цэцэрлэгийн хүүхдүүд нойрмоглож, ядарсан, уур уцаартай байдалтай байна. Цэцэрлэгийн түвшинд энэ асуудлыг сантехникч хариуцдаг, гэтэл сантехникийн ажилд энэ нь орхигдсон ажил болдог" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)