Боловсролын Ерөнхий Газар, Боловсролын Үнэлгээний Төвөөс "Элсэлтийн ерөнхий шалгалт-2022"-ын оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулсан талаар мэдээлж байна. Энэ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл өглөө.
Тэрбээр " Нэг мянга гаруй шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтын босно оноог даваагүй байна. Үүнээс Баян-Өлгий аймгийн 450 хүүхэд монгол хэл, бичгийн босго оноог даваагүй. Гэхдээ бусад шалгалт дээрээ 410-480-аас дээш оноо авчихсан байгаа. Тийм учраас их, дээд сургуульд элсэх боломжийг нь хангах үүднээс наймдугаар сард монгол хэл, бичгийн шалгалтыг дахин зохион байгуулах гэж байна.
Гэхдээ унасан ч дахиад шалгалт аваад байх юм байна гэж ойлгож болохгүй. Баян-Өлгий аймгийн тухайд төр засаг, орон нутагтай нь хамтраад олон талын арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна" гэв.
Д.Батчулуун