зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сумъяабазар: Туул голын эрэг дагуух тохижилтын ажил удаашралтай байна

2022-6-28
0
ЖИРГЭХ

Нийслэлийн хэмжээнд 188 байршлын нийтийн эзэмшилд зөвшөөрөлгүй барьсан байгууламжуудыг буулгаж, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн.

Мөн Богдхан уул болоод Туул, Сэлбэ голын эрэг дагуу ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам, сүүдрэвч, сандал бүхий тохижилтыг хийж, иргэдийнхээ ая тухтай аж төрөх, аялж, алхах боломжийг бүрдүүлж буй юм. Энэхүү зорилтын хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлын явцыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газар дээр нь очиж үзлээ.

Туул гол дагуу зургаан байршилд тохижилтын ажил хийхээс Бага тэнгэрийн ам болон АСЕМ виллагийн ойролцоо  гэсэн хоёр байршилд тохижилтын эхлээд буй юм. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн ам Туул гол дагуух амралт зугаалгын цогцолборын тохижилтын ажил тун тааруухан явцтай байв. Тохижилтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Эйч Ар Би Констракшн” ХХК  ажиллаж буй юм. Хэдийгээр төслийг хүлээлгэн өгөх хугацаа 2023 он боловч энэ жилдээ ихэнх ажлаа хийж гүйцэтгэсэн байх учиртайг, ажилдаа сэтгэлтэй хандах хэрэгтэй байгааг Хотын дарга санууллаа. Харин АСЕМ виллагийн ойролцоо хийж байгаа тохижилтын ажлын явц 50 хувьтай үргэлжилж байлаа.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар Зайсангийн гудамж буюу Дугуй цагаан орчмын тохижилтын ажлыг эхлүүлээд буй. “Creative 100” хотыг бүтээлчээр хөгжүүлэх залуусын хөдөлгөөнөөс санаачлан Дугуй цагаан орчмын тохижилтыг хийж байгаа бөгөөд архитектор Б.Батсайхан хийх ажлаа Хотын даргад танилцууллаа.

Тэрбээр “Ар Зайсангийн гудамжнаас Дугуй цагаан хүртэлх амралт, аяллын жим, аяллын жим дагасан амралтын цэг гэсэн дөрвөн км урттай газрыг тохижуулж байна. Бид хууль тогтоомжийн хүрээнд байгалийн материал ашиглан тохижуулна. Ууланд алхагчид амралтын цэгүүд болоод ариун цэврийн өрөөний асуудлыг их хөнддөг.

Гэвч тусгай хамгаалалттай бүсэд, тэр дундаа Дархан цаазат газарт нийтийн бие засах газар байгуулах боломжгүй. Тиймээс угтах хэсэгт шийдэж өгсөн. Мөн хүүхдийн тоглоомын талбай байгуулах нь хориотой байдаг.

Хүүхдээ салхилуулдаг ээж нарын зүгээс явган замыг чулуун замаар хийх нь доргио ихтэй байна гэсэн санал ирүүлсэн. Энэ мэт саналыг харгалзан тохижилтыг эхлүүлээд байна. Сүүдрэвч, сандал нэмж байгуулна” гэлээ.

Тохижилтын ажилтай танилцах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас зарим зүйлийг тодрууллаа.


-Тохижилтын ажлын явц ямар байна гэж та дүгнэж байна вэ. Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Нийслэл Улаанбаатар хотод нэг хүнд таван метр орчим ногоон байгууламж ногдож байгаа нь дэлхий нийтийн хэмжээнд сүүл мушгих шахуу үзүүлэлт. Хөгжингүй орнуудад энэ үзүүлэлт дунджаар 24 метр квадратад хүрсэн байдаг. Тиймээс Улаанбаатар хотод ногоон байгууламжийг нэмэхдээ барилгын норм дүрэм, стандартыг хангасан зохицуулалт, хууль, эрх зүйн шинэчлэлийг зайлшгүй хийх ёстой.

Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Барилга, хот байгуулалтын сайдаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна.  Манай хотод ногоон байгууламжийн өгөгдөл бүхий байгалийн тогтоц бүхий хэд хэдэн байршил бий. Туул гол, Сэлбэ голын эрэг орчим, дүүргүүдийн газар нутагт ч ногоон байгууламж байгуулан тохижуулах боломжтой талбай байдаг. Энэ чиглэлд мэргэжлийн хүмүүсийн хүч чадлыг дайчлан хамтдаа санаачилж ажлаа эхлүүлсэн хэд хэдэн газар бий.

Тухайлбал, Ар Зайсангийн гудамж, Дугуй цагаан орчим бол манай хотын иргэдийн зорих дуртай газрын нэг. Ууланд алхах, үр хүүхдээ салхилуулах, явган аяллыг хөгжүүлэх зорилгоор Дугуй цагаан орчимд зорчдог. Энэхүү байршлын тохижилтын ажил эхлээд байна. Наймдугаар сарын 20-н гэхэд хүлээлгэн өгөх юм. Богдхан уул бол Улаанбаатар хотын үнэт зүйл  болсон газар төдийгүй байгалийн тогтоц сайхантай. Байгалийн тогтоцтой уялдсан шинэлэг тохижилт хийнэ гэж итгэж байгаа.

Мөн Туул голын эрэг дагуух тохижилт эхэлсэн. Зарим аж ахуйн нэгжийн хийж буй ажил хангалтгүй байна. Ялангуяа өндөр өртөг бүхий тендерт ялсан компаниуд хангалттай ажиллахгүй байна. Үндэсний аж ахуйн нэгжүүд сэтгэл гаргах ёстой гэдгийг хэлье. Тэнд барьж байгуулахаар төлөвлөсөн явган хүний замыг өргөн болгож, дугуйтай аялагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдээ хөтөлсөн хүмүүс чөлөөтэй зөрөх хэмжээнд хүргэх шаардлагатай санагдлаа. Замын стандартыг ч мөн барих ёстой.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” санаачилгын хүрээнд дүүргүүд ногоон байгууламж бий болгож байгаа нь сайн хэрэг. Хотын захиргааны зүгээс тохижилтын ажлын хөрөнгө мөнгийг тасалдуулахгүй олгох гэх зэргээр дэмжиж буй юм.

-Иргэдийн зүгээс тохижилттой холбоотой санал өгч байна уу?

-Иргэдийн саналыг хүлээж авч, тусгаж  байгаа. Хүмүүс ч олон санал өгч байна. Явган хүний замыг чулуугаар бус, тэгш хавтангаар тавьж болох уу гэх мэт санал ирүүлсэн. Иргэдийн саналыг сонсож, оролцоог нь хангаж байж ая тухтай орчныг бүрдүүлэх юм.

-Туул голын эрэг дагуух тохижилтын ажил удаашралтай байна гэлээ. Тэднийг хэрхэн идэвхжүүлэх вэ. Ажлын гүйцэтгэл хангалттай биш бол хариуцлага тооцох уу?

-Компанийн удирдлагуудтай уулзсан. Аль болох сэтгэл гарган ажиллахыг хүссэн. Үнэхээр хийхгүй, хийж чадахгүй бол “Зардлын бага дээр замаасаа буц” гэсэн зарчмыг баримтална. Хотын ард иргэдийн эрх ашиг нэгдүгээрт. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг шахна. Зохион байгуулалттай, сэтгэлтэй байхыг шаардана. Тээвэрлэлтийн хүндрэл болон валютын ханшийн зөрүү гэх мэт хүндрэл байгааг ойлгож байгаа. Гэлээ гэхдээ түмний төлөөх ажлыг хангалтгүй хийх эрхгүй 

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
"Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочид (202.21.97.90)
    бүх оронсууцны гаднах хашааг аваач замын түгжрэл хэцүү байна хотын даргаа
    2022 оны 06 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    13 цаг 3 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    13 цаг 18 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    13 цаг 22 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    14 цаг 3 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    14 цаг 32 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    14 цаг 36 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    16 цаг 49 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    17 цаг 17 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    18 цаг 43 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    19 цаг 4 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 цаг 24 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    19 цаг 41 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    20 цаг 4 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    20 цаг 7 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    20 цаг 57 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    20 цаг 58 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    21 цаг 8 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    21 цаг 14 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Уржигдар 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Уржигдар 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК