зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Мөнхдорж: Жембори бол скаутуудын "ОЛИМП"

2022-6-30
0
ЖИРГЭХ

Нэгэн цагт дэлхийн хамгийн баян хүн байсан Билл Гейтс, саран дээр хамгийн анх хөл тавьсан нэгэн болох Нэйл Армстронг, агаарын бөмбөлгөөр дэлхийг ганцаараа тойрсон анхны хүн Стив Фоссет гэх мэт түүхэнд нэрээ тодотгон үлдээсэн эрхмүүд бүгд скаутууд байсан. Бид бүхэн скаутуудыг кинон дээрээс ихэвчлэн үзэж, тэдний тухай бага зэргийн мэдээллийг олж авсан байдаг ч уг хөдөлгөөний нарийн зорилго, зорилтуудыг тэр болгон мэдээд байдаггүй. Тэгвэл бид Монголын скаутын холбооны товчооны гишүүн, хүүхэд залуучуудын зөвлөлийн дарга, хоёр модон тэмдэгт, алтан шонхор скаут М.Мөнхдоржтой ярилцлаа. 


- Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Скаутын хөдөлгөөний тухай бодох үед ой модонд майхан барьж, түүдэг гал асаан хоноглож явдаг хүүхдүүдийн дүрс санаанд буудаг. Скаутын хөдөлгөөний гол зорилго, зарчим нь майхант зуслангаас өөр юу байдаг юм бэ?

- Урьсанд баярлалаа. Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Хүмүүсийн мэддэгчлэн байгальд түшиглэсэн майхант зуслангийн үйл ажиллагаа бол скаутын хөдөлгөөний ердөө нэг хэсэг нь. Харин майхант зуслангүй үед скаутууд бүлгийн ажил, скаутын дүрэмт хувцас дээр байдаг дадал чадварын тэмдэгтүүдийг цуглуулах гэх мэт олон үйл ажиллагаанд оролцдог. Дадал чадварын тэмдэгтийн тогтолцоо нь хүүхдүүдэд аливаа зүйлсийг хийж байх үедээ шинэ ур чадваруудыг олж авахад тусалдаг.

- Дадал чадварын тэмдэгтүүдийн тухай хүмүүст ойлголт өгөх зорилгоор товч тайлбар хийвэл?

- Пиксар Анимейшн Студийн хийсэн “Up” кинонд скаутын дадал чадварын тэмдэгтийн тогтолцоог тод томруунаар харуулсан байдаг. Тэр киноны гол дүрүүдийн нэг болох скаут хүүгийн хувьд ахмад настанд тусалсан гэх ганцхан дадал чадварын тэмдэгтийг эзэмшихийн тулд маш их үйл явдал, саад бэрхшээлтэй тулгардаг. Бодит амьдрал дээр ч скаут хүүхдүүд шинэ тэмдэгт авахын тулд нэлээд их хичээл зүтгэл гаргаж, цаг хором мөчид өөрийгөө үргэлж хөгжүүлсээр байдаг. Мөн бүлгийн удирдагч багш нь хичээл орж хүүхдүүдэд дадал чадварын тэмдэгтийг авахад эзэмшсэн байх ёстой мэдлэгүүдийг олгодог.

- Тэгвэл бүлгийн үйл ажиллагааны тухай мэдээлэл өгөөч?

- Монголын Скаутын Холбооны хувьд скаутын бүлгүүдийг сургуульд түшиглэсэн, нийгэмд түшиглэсэн гэж хоёр хэсэгт хувааж үздэг. Сургуульд түшиглэсэн бүлгийн хувьд аливаа нэг сургууль болон анги хамт олны скаутын хөдөлгөөнд нэгдэх хүсэлтэй хүүхдүүдээс бүрддэг. Мэдээж скаутын бүлэгтэй сургууль бүрд тухайн хүүхдүүдийг хариуцаж, бүлгийн үйл ажиллагаагаа зохион байгуулах багш байгаа. Харин нийгэмд түшиглэсэн бүлэг нь сургууль, харьяалал, нас гэх зэргийг үл хамааран хүсэл сонирхлоороо нэгдсэн хүүхдүүдээс бүрддэг.

- Монголын скаутын холбоонд та ямар ажил эрхэлдэг вэ? Өөрийн ажил үүргээс уншигчдадаа танилцуулбал?

- Би Монголын Скаутын Холбоонд хөтөлбөрийн ажилтны хувиар ажилладаг. Монголын Скаутын Холбооноос 21 аймаг, есөн дүүргийн скаутуудад зориулж зохион байгуулдаг өдөр тутмын үйл ажиллагаанууд, жил бүрийн төвлөрсөн арга хэмжээнүүд, бусад байгууллагуудын Монголын Скаутын Холбоотой хамтран хэрэгжүүлдэг томоохон төслүүд болон жижиг хэмжээний арга хэмжээнүүдийн зохион байгуулалт, хөтөлбөр гэх мэт зүйлс дээр илүү анхаарч ажилладаг гэсэн үг.

- Өөрийн тань хувьд скаутын хөдөлгөөнд анх хэрхэн нэгдэж байсан бэ. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцаач?

- Миний хувьд 16 настай байхдаа скаут болж байсан. Тухайн үед манай нөгөө ангийн найз маань скаут хүүхэд байсан л даа. Бид хоёр маргааш юу хийх талаараа ярьж байтал найз маань скаутын үйл ажиллагаанд оролцох гэж байгаа тухайгаа хэлсэн. Тухайн үед би бусад хүмүүсийн адилаар скаут гэж урт оймс өмсөж, үүргэвч үүрээд ой мод, уулаар аялдаг хүмүүсийн бүлэг гэсэн ойлголттой байсан. Улмаар сониуч зандаа хөтлөгдөөд найзыгаа дагаад скаутын үйл ажиллагаанд оролцож эхэлсэн дээ. Тэр цагаас хойш өөрийн амьдралаа скауттай эргэж буцалтгүйгээр холбосон.

 

- Скаут болсноор хувь хүнийхээ хувьд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

- Намайг скаут болгосон найз маань төд удалгүй скаутын идэвхтэй гишүүн байхаа больсон. Тэгэхээр би сургуулийнхаа цор ганц скаут болоод үлдчихэж байгаа юм. Тэгтэл сургуулийн нийгмийн ажилтан надад скаутын бүлэг байгуулах тушаал өгсөн юм. Нэгэнт тушаал авчихсан хүн чинь яаж ийж байгаад скаутын бүлэг байгуулаад Монголын Скаутын Холбооноос зохион байгуулдаг үйл ажиллагаануудад бүлгээ удирдаад идэвхтэй оролцож эхэлнэ шүү дээ. Улмаар манай бүлгийн хүүхдүүд намайг дээд ангийнх нь ах биш, скаутын багшийн хувиар харж эхэлсэн. Тэр үед би энэ хүүхдүүдэд скаут хүн ямар байдгийг харуулж, скаутын нэр төрийг хамгаалж явах ёстой гэдгийг ухаарсан. Ер нь бол скаутын хууль, андгай, тангаргийг баримталж өөрийгөө тэр чигт нь өөрчилж чадсан. Үүнийг амьдралынхаа зарчим болгоод амьдрах юм бол одоогийн нийгэмд ямар ч асуудалгүй бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн, соёлтой нэгэн болно. 

- Скаут хүүхдүүд болон бусад хүүхдүүдийн дунд ямар ялгаа байдаг вэ?

- Миний бодлоор жинхэнэ скаут хүн өөрт тулгарсан саад бэрхшээлийг ямар нэгэн аргаар даван туулах чадвартай, сэтгэлийн хаттай байх ёстой. Скаут хүүхдүүдийг бусад хүүхдүүдээс ялгаад байх хэцүү л дээ. Гэхдээ скаут хүүхдүүд бусдыг бодвол илүү эрэл хайгуулч, бэрхшээлийг бие даагаад даван туулах, багаар ажиллах, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадвартай болж төлөвшдөг.

- Ойрын үед Монголын Скаутын Холбооноос ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулах уу?

- 2019 онд дэлхий даяар тархсан коронавирусээс болж Монголын Скаутын Холбооны ихэнх үйл ажиллагаа зогсонги байдалтай байлаа. Харин энэ жилээс бид бүхнийг буцаад тэгээс эхэлж байна. Монголын Скаутын Холбоо нь 1991 онд байгуулагдсан 30 жилийн түүхтэй байгууллага. Үүнтэй холбоотойгоор Монголын Скаутын Холбооны үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан “Жембори 30” долдугаар сарын 22-28-ны өдрүүдэд долоон өдөр, зургаан шөнийн турш Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулагдана. Жембориг скаутуудын "ОЛИМП" гэж нэрлэж болно. Дөрвөн жилд жилд нэг удаа зохион байгуулдаг скаутуудад зориулсан хамгийн том арга хэмжээ. Уг арга хэмжээнд 21 аймаг, есөн дүүргийн Скаутын Холбооны 13,000 гаруй гишүүдийн төлөөллүүд оролцоно.

- Жемборийн хөтөлбөрөөсөө танилцуулбал?

- Бид бүхэн Жембориг аль болох адал явдлаар дүүрэн байлгахыг эрмэлздэг. Энэ удаагийн Жембори дээр Адал явдалт, Скаут, Шинжлэх ухаан танин мэдэхүй гэх үндсэн гурван цогцолбор төвөөс гадна Чөлөөт цагийн цогцолбор төв ажиллана. Үндсэн гурван цогцолбор төвөөр бүх оролцогчид хөтөлбөрийн дагуу өртөөчилсөн байдлаар зочилно. Цогцолбор төв бүр өөрсдийн гэсэн онцлог өртөөнүүдээс бүрдэж хүүхдүүдэд өөр өөр төрлийн мэдлэг, ур чадвар олгох болно. Жишээлбэл адал явдалт цогцолбор төв хүүхдүүдийн сонирхлыг ихээр татсан экстрем тоглоомуудтай байдаг бол скаут цогцолбор төв дээр скаутуудын эзэмшсэн байх шаардлагатай нэг чүдэнзээр гал асаах, луужин ашиглах, морз унших гэх мэт өртөөнүүд ажиллана. Мөн энэ Жемборийн хамгийн гол онцлог бол 24 цагийн хөтөлбөрт оршиж байгаа. Чөлөөт цагийн цогцолбор өдөр болон шөнийн гэсэн хоёр ээлжийн хувиарын дагуу ажиллана гэсэн үг. Үүнээс гадна 30 жилийн ойн ёслолын арга хэмжээ, 21 аймгийн скаутын түүхийн болон онцлогийг харуулсан үзэсгэлэн гэх мэт хэд хэдэн үйл ажиллагаанууд хөтөлбөрт багтсан байгаа.

- Скаутуудын Олимп буюу Жемборид скаут бус хүүхдүүд оролцох боломжтой юу? 

- Боломжтой байлгүй яах вэ. Скаут бус хүүхдүүд Жемборид оролцоод скаутын хөдөлгөөнтэй танилцах боломжтой. Харин Жембори дууссаны дараа тухайн хүүхдүүд цаашид скаут болох үгүйгээ өөрсдөө шийднэ. Скаутын гэр бүлийн хаалга хүүхэд бүрд нээлттэй.

- Жемборид оролцогчид майханд амьдарна гэсэн үг үү?

- Тиймээ. Жемборид оролцож буй бүх хүүхдүүд жинхэнэ скаутуудын адилаар майханд хоноглож, салаа салаагаараа хоолоо бэлдэцгээнэ. Амьдрах орчин нь хүртэл энгийн үеийнхээс тэс өөр тул хүүхдүүд Жембори дээр унтаж байх үедээ хүртэл шинэ туршлага хуримтлуулж байх болно гэсэн үг. Мөн хоол хүнсээ бусадтайгаа хамт бэлтгэх тул хүүхдүүдийн багаар ажиллах чадвар энгийн үед ч гэсэн хөгжих боломжтой.

- Жемборид хэрхэн бүртгүүлж оролцох вэ?

- Өөрийн амьдардаг аймаг, дүүргийн скаутын холбоогоор дамжуулан бүртгүүлэх боломжтой. Хэрэв шаардлагатай бол Монголын Скаутын Холбоотой холбогдож харьяа аймаг, дүүргийнхээ скаутуудтай хэрхэн холбогдох талаар мэдээлэл авч болно. Энэхүү арга хэмжээнд 10 хүүхэд нэг багшийн хамт салаа болж оролцох тул хүүхдүүд ганцаараа бүртгүүлснээс аймаг дүүргийнхээ скаутуудтай хамт бүртгүүлбэл илүү тохиромжтой. Мөн Монголын Скаутын Холбооны Фэйсбүүк хуудсаар нэвтэрч ороод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Оролцогч хүүхдүүдийн хувьд 350,000 төгрөгийн хураамж төлнө. Энэ мөнгө нь оролцогчдын хоол хүнс болон хөтөлбөрийн зардалд зориулагдаж байгаа.

- Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. 

 

П.Тамир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
"Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    11 цаг 34 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    11 цаг 48 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    11 цаг 53 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    12 цаг 34 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    13 цаг 3 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    13 цаг 6 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    15 цаг 20 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    15 цаг 48 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    17 цаг 13 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    17 цаг 35 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    17 цаг 55 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    18 цаг 12 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    18 цаг 35 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    18 цаг 38 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    19 цаг 28 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    19 цаг 29 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    19 цаг 39 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    19 цаг 45 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Уржигдар 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Уржигдар 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК