Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн нийгмийн оролцоог дэмжих зорилготой төслийн хүрээнд энэ оны эцэс хүртэлх хугацаанд 72 байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй асран хамгаалагч, 72 хүүхэд нийт 144 хүнд үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж ирсэн “Ээлтэй Ертөнц” төрийн бус байгууллага Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэмжлэгтэйгээр уг төслийг хэрэгжүүлж буй.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй асран хамгаалагчдад зориулсан цогц сургалтын төсөл”-ийг Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй асран хамгаалагчдад зориулсан цогц сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран зохион байгууллаа.
Уг төсөл нь байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй асран хамгаалагчдыг хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх, багаар хамтран ажиллах, гарааны бизнес эхлүүлэх, хувь хүний сургалтыг хүүхдийн хөгжлийн сургалттай хамтатган хүргэж байгаагаараа онцлогтой юм.
Тодруулбал, энэ төсөл нь байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эх, асран хамгаалагчдад өөрөө өөртөө ажлын байр бий болгож хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой.
Эх сурвалж: ХНХЯ