Тайландын Чулаборны Хааны Академид магистрын хөтөлбөрт суралцах сургалтын тэтгэлэг зарлагдлаа. Материалыг ирэх есдүгээр сарын 30-ны дотор хүлээн авах бөгөөд доорх шаардлагыг хангасан байна.
Тавигдах шаардлага:
-
30-с доош настай байх
-
Дараах мэргэжлийн чиглэлээр бакалаврын түвшинд 2.75-с дээш голч дүнтэй төгссөн байх
-
Шинжлэх ухаан: Хими, Биологи, Молекул биологи, Хүрээлэн буй орчин судлал
-
Анагаахын шинжлэх ухаан: Эрүүл мэнд, Эмнэлгийн технологи
-
Эмийн сан болон Эмийн шинжлэх ухаан
-
Шинжлэх ухааны лабораторийн судалгааны ажлын туршлагатай байх
-
Англи хэлний (IELTS, TOEFL) шалгалтын оноотой байх
-
Суралцах төлөвлөгөө оруулах
Мэргэжлийн чиглэл
-
Хэрэглээний биологи
-
Орчны бохирдол
-
Химийн шинжлэх ухаан
Тэтгэлэгт дараах зүйлс багтана:
Сургалтын төлбөр, байр, эрүүл мэндийн даатгал, визний төлбөр, амьжиргааны зардал, нислэгийн тийз болон бусад
Сонгон шалгаруулалтын явц, хугацаа:
2022 оны 09 дүгээр сарын 30-ны дотор өргөдлийг хүлээн авна.
Тэтгэлэг горилогч нь өргөдлийн маягт болон холбогдох бичиг баримтын хамт дараах байдлаар илгээнэ.
-
Өргөдлийн маягт болон холбогдох бичиг баримтын хамт сканнердсан хуулбарыг cgi_academic@cgi.ac.th хаягаар имэйл илгээх
-
Имэйлээр илгээсний дараа доорх хаягаар эх хувийг илгээх
Chulabhorn Royal Academy, Chulabhorn Graduate Institute (GCI Scholarship Program)
906 Kamphangphet 6 Road, Talat Bang Khen, Laksi, Bangkok 10210 THAILAND
Жич: Хэрэв тэтгэлэг горилогч нь баримт бичгийг дутуу бүрдүүлж ирүүлсэн тохиолдолд өргөдлийг шалгаж үзэхгүй болно.
Тэтгэлэгт тэнцсэн иргэдийг 2023 оны 1 дүгээр сард багтаан зарлана.
Бүрдүүлэх материал:
-
Боловсрол гэрчилгээ, дүнгийн хуулбар
-
3 Тодорхойлолт (Ажлын газрын болон багшийн)
-
Суралцах төлөвлөгөө
-
Эрүүл мэндийн хуудас
-
Бусад баримт бичгүүд
Өргөдлийн маягт болон эрүүл мэндийн хуудсыг энд дарж татаж авна уу.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Цахим хуудас: www.cgi.ac.th
Холбоо барих утас: (66 2) 554-1900, болон 2130, 2138
Факс: (66 2) 554-1901