Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээтэй холбоотой асуудлаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газрын шийдвэрээр эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ явагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 219,277 иргэн эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнд хамрагдсан.
Үүнээс 45,8 нь эрэгтэйчүүд, 54,2 хувь нь эмэгтэйчүүд байна. Эрт илрүүлэг, үзлэг шинжилгээгээр 1,119 оншийн бүлгээр өвчлөл илрүүлсэн. Давхардсан тоогоор 3,335 иргэний өвчлөлийг оншилсон.
Мөн шинжилгээний явцад 25,118 иргэнд зөвлөгөө өгсөн бол 13,361 иргэнийг эмчийн хяналтад авсан. 29,374 иргэнийг дараагийн лавлагаа шатны оншлогоонд үзүүлэхээр илгээсэн. Ийм үр дүнтэй байна. 3,335 иргэдийн дотор 61-ээс дээш насны хүн амд 897 өвчлөлийн 49,7 хувьд нь анхдагч даралт ихсэх өвчин оншлогдож байна. 15 хувьд нь зүрхний архаг өвчлөл оношлогдож байна. Цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор харвалт нэмэгдэх магалдлал өндөр байдаг. Иймд иргэд та бүхэн эрт элрүүлэг, үзлэг оншилгоонд хамрагдаж, үүсээд буй эрсдэлээс сэрэмжлэх бүрэн боломжтой” гэв.
Д.Батчулуун