Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ. Энэ үеэр Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооны дарга, бригадын генерал Д.Ганхуяг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хуульд шилжилтийн үеийг Засгийн газрын дүрмээр зохицуулна хэмээн заасан. Энэхүү дүрмийн дагуу энэ жилийн баяр наадмын хурдан морины уралдаан дүрмээр зохицуулагдах бөгөөд хурдан морийг сэрвээний өндрөөр хэмжиж уралдуулна. Морийг таван эгнээгээр явуулна.
Морь барианы зүүн талд байршуулах 3х6 метрийн лед дэлгэцээр хурдан морины сэрвээний өндөр хэмжих үйл явц болон хэн гэдэг уяачийн хэд дугаартай морь болохыг харуулсан лайв дамжуулна. Лайвыг NTV болон Үндэсний телевиз дамжуулах ба Ардын хувьсгалын 100 жил пэйж хуудсанд лайв хадгалагдах тул иргэд орж харах боломжтой. Бид дүрмийн дагуу Хурдан морины салбар комисс уралдааныг өндөр хариуцлагатайгаар зохион байгуулахаар ажиллаж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)