зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"Бид эцэг эхээрээ мөнгө гаргуулах биш сурсан зүйлээ хийгээд Жемборид явах төлбөрөө олъё гэж шийдсэн"

2022-7-05
0
ЖИРГЭХ

Монголын Скаутын холбооны 30 жилийн ойн Жембори энэ сарын 22-ноос зохион байгуулагдана. Жемборигийн хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн төлөөлөл болсон скаутууд хуран чуулж, сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцох юм байна. Бид энэ талаар Жемборийн оролцогч, Монголын Скаутын Холбооны Амигос бүлгийн гишүүн Д.Энхтүвшин, Т.Мандухай нартай ярилцлаа.


-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Уншигчдад өөрсдийгөө танилцуулахгүй юу?

-Биднийг Д.Энхтүвшин, Т.Мандухай гэдэг. Скаутын холбооны гишүүд. Ирэх намар бид хоёр арваннэгдүгээр ангид орно. Багш маань скаутын тухай тайлбарлаж өгөөд, скаутад орж байсан. Мөн скаутын сургалтад суугаад элсэхээр шийдсэн. Одоо скаутад ороод дөрөв, таван жил болж байна.

-Одоо явагдаж буй төсөл хөтөлбөрийн тухай мэдээлэл өгөхгүй юу? Хэчнээн хүүхэд хамрагдсан бэ?

-НҮБ болон Монголын Скаутын Холбооноос хамтран хэрэгжүүлсэн "Охид Хөвгүүдэд Зориулав" гэх нэртэй төсөл дээр ажилласан. Төсөл хөтөлбөр маань тавдугаар сарын 3-ны өдөр эхэлсэн. Улаанбаатар хотын тусгай хэрэгцээт зургаан сургуулийн хүүхдэд хувийн ариун цэврийн тухай сургалт орсон. Сургалт орохын зэрэгцээ саван хийхийг заасан. Мөн сургууль бүрд клуб байгуулах зорилготой байсан. Бид нийт гурван мянган хүүхдийг хамруулаад, 5-6 мянган хүүхдэд хүрнэ гэж төлөвлөж хийсэн. Мөн скаутын 16-22 насны хүмүүс энэ үйл ажиллагаанд оролцсон. Энэхүү төсөл хөтөлбөр энэ сарын 1-нд дууссан.

-Энэхүү төсөл хөтөлбөрт хамрагдаад саван хийхийг сурсан гэж сонссон. Хийсэн савангийн тухай хуваалцахгүй юу?

-Тийм ээ. Тухайн хөтөлбөр дээр саван хийхийг сурсан. Савангийн орцод савангийн суурь, глицерин, чийгшүүлэх тос, өнгө үнэр оруулагч зэргийг хийгээд, дараа нь хивэндээ хийгээд саван бэлэн болно.

-Яагаад саван хийх болсон бэ? Жемборид явахдаа хүүхдүүдэд танилцуулж, борлуулна гэсэн шүү дээ. Савангийн онцлог нь юу вэ?

-Жемборид өөрсдөө явахын тулд эцэг эхээрээ мөнгө гаргуулах биш өөрсдөө сурсан зүйлээ хийгээд Жемборид явах төлбөрөө хийе гэж шийдсэн. Савангийн хэмжээ, загвараасаа хамаараад үнэ нь өөр байгаа. Хамгийн том нь дөрвөн мянган төгрөг. Түүнээс доош үнэтэй байгаа.

-Дэлгүүрт зарагддаг савангаас үнэ хямд байна. Хямд үнээр зараад төлбөрөө хийж, ашиг олж чадаж байгаа юу?

-Бид нэг саван тэдэн төгрөгөөр бүтэж байгаа гэсэн тооцооллоо гаргаад, ашгаа нэмээд зарж байгаа. Бид хоёр хөтөлбөрт хамрагдаж, саван хийснээрээ 90 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлээд явж байгаа. Төлбөрийнхөө 50 хувийг саван зараад олчихсон байгаа.

-Саван эцсийн бүтээгдэхүүн болох хүртэл хэдэн хүн ажиллаж байна вэ?

-Дөрвөн хүн ажиллаж байгаа. Бид хоёр, дээрээс нь скаутын хоёр найз маань бий.

-Савангийн лого, нэр бий юу? Жемборид оролцохын тулд саван хийсэн. Харин жембори дууссан ч савангаа хийх үү? Хүмүүс үндэсний үйлдвэрлэлийг дэмждэг болсон шүү дээ.

-Арван хүүхэдтэй манай бүлгэм бий. Бүлгэмийн нэр Амигос гэсэн нэртэй. Энэ нэрээрээ нэрлээд, логогоо хадаад явж байгаа. Хүмүүст хэрэгцээтэй байгаа учир савангаа цааш нь хийгээд явна. Хөөрхөн саван байна, хэрэглээд үзэхэд тохиромжтой юм байна зэрэг хүмүүс эергээр хүлээн авч байгаа.

-Савангаа хаана хийдэг вэ? Гэртээ хийдэг үү?

-Зайсанд Скаутын байранд хийдэг байсан. Бид дөрвийн гэр 3,4-р хороололд байдаг учир холдоод байсан. Тиймээс нэг гэртээ бүх материалаа аваад ирсэн. Одоо гэртээ хийж байгаа.

-Хэлбэрийн хувьд хүмүүсийн анхаарлыг үнэхээр татах юм байна? Нийт хэдэн төрөл байгаа вэ?

-Тийм ээ. Бид тусгай хэрэгцээт хүүхдүүдэд саван хийх учир тэр хүүхдүүдийн анхаарлыг татах хөөрхөн хэлбэртэй хийе гэж шийдсэн. Мөн гоё хэлбэр дүрстэй учир хүмүүс их сонирхож байна. Үндсэн долоон төрлийн хэлбэр бий. Үлэг гүрвэл, үнэг, туулай, нугас, зүрх савар зэрэг хэлбэртэй.

-Жемборид хэд орчим хүмүүс хамрагдах вэ? Хүмүүсийн тоо тодорхой гарсан байгаа юу? Та хоёрын хувьд ямар үүрэгтэй оролцох вэ?

-Бид хоёр 17 нас хүрээгүй учир оролцогчоор явна. Нийт мянга гаруй хүүхэд явахаар бүртгүүлсэн байна. 250, 250-аар нь хотхонд хуваана.

-Скаутад жил ахих тусам цол тэмдэг, зэрэглэл өгдөг байсан. Энэ хэвээрээ юу? Та хоёрын хувьд ямар зэрэглэлтэй байна вэ?

-6-12 нас хүртэл каб скаут, 12-17 насанд скаут, 18-25 нас хүртэл ровер скаут гэж байдаг. Мөн хүрэл сум, мөнгөн сум, алтан сум гэж бий. Би алтан сум, Мандухай хүрэл сумын зэрэглэлтэй. Зэрэглэл бүр дээр тав, таван дадал чадвар эзэмшсэн байх ёстой байдаг. Энэ дадал чадварын тэмдгийг хамгаалахын тулд ийм ийм дадлыг эзэмшсэн байх ёстой зэрэг нь гарын авлагын ном дээр байдаг.

-Анх скаутад ороход аав, ээж нь хэрхэн хүлээж авсан бэ? Скаутад орсноор ямар  өөрчлөлт гарсан бэ?

-Гэр бүлийнхэн маань нааштай хүлээж авсан. Энэ дөрвөн жилийн хугацаанд бие даах болон бусадтай харилцах чадвар, багаар ажиллах чадвар нэмэгдсэн. Ер нь бол хаана ч өөрийгөө аваад явчих хэмжээний болсон.

-Шинээр скаутад элссэн, элсэн орохоор сонирхож буй хүүхдүүдийг скаутад юу гэж уриалах вэ?

-Хаана ч хээрийн нөхцөлд гал түлэх, зүг чигээ олоод явчихна. Түүнээс гадна нийгэмшил их чухал. Би скаутад орохоосоо өмнө дэлгүүр ороод юмны үнэ ч асууж чаддаггүй хүүхэд байсан. Харин одоо бол илүү нээлттэй  болсон.  Мөн майхантай аялал хийгээд явлаа гэхэд мод хугалаад, газар сэндийчээд явдаггүй. Скаутад орсноор үүнээс гадна маш олон давуу талтай.

-Долдугаар сарын 22-нд болох Жемборийн хөтөлбөр гарсан уу? Энэ жилийн онцлог нь юу байна вэ?

-Бусад зуслангуудаас нэг зүйлээрээ өөр явагдана. Тухайлбал, шөнийн хөтөлбөрт оролцоод явах боломжтой. Шөнийн хөтөлбөрт тухайн хүүхэд хамрагдаж ч болно, унтаж ч болно. Мөн бүх хүүхэд заавал өртөөгөөр аялсан байх ёстой гэдэг биш өөрийн сонирхсон өртөөгөөрөө аялах боломжтой. Үүнээс гадна олон сонирхолтой хөтөлбөр бий. Жембори 21 аймаг есөн дүүргийн скаут болон скаутын хөдөлгөөнийг сонирхож буй хүүхдүүд хамрагдах боломжтой юм.

-Та хоёр ирээдүйд ямар мэргэжил эзэмшинэ гэж боддог вэ? Мэргэжлээ сонгосон уу? Мэргэжлээ сонгоход скаут нөлөөлсөн үү?

Т.Мандухай: Би эмч мэргэжилтэй болно. Тиймдээ ч Анагаахын лицей сургуульд орсон. Өмнө нь маш олон мэргэжлийн санаа орж ирдэг байсан. Тухайн үед шийдвэр гаргалт муу байжээ гэж боддог. Мэргэжлээ сонгоход скаут нөлөөлсөн.

Д.Энхтүвшин: Эдийн засгийн чиглэлээр явбал надад илүү ойр юм байна гэдгээ скаутад орсноор мэдсэн.

-Цаашид скаутад хэр удаан явна гэж төсөөлж байна вэ?

-Алтан сумаа хамгаалчихлаа одоо болно гэсэн зүйл байдаггүй. Скаутын тангараг өргөсөн бол насан туршдаа скаут байдаг. 25 нас хүртэл Монгол улсад байгаа хамгийн том тэмдэг бол Алтан шонхор. Тэр тэмдгийг авчхаад, цаашдаа скаутын зуслангуудад багшлах ч боломжтой. Скаутад орох хаалга байгаа ч гарах хаалга гэж байхгүй.

- Монголын скаутыг ямар түвшинд байна гэж харж байна вэ?

-Анх 1991 онд 30 хүн андгай өргөөд Монголд скаут бий болж байсан. Харин одоо 13 мянга гаруй скаут байдаг. 2017 онд Ази, Номхон далайн Жембори Монголд зохиогдсон. Үүнээс харахад маш хурдацтай хөгжиж байгаа гэж боддог.

-Жемборид явахдаа хэдэн ширхэг саван хийх, хэчнээн ширхгийг зарна гэсэн төлөвлөгөөтэй байна вэ?

-Одоогийн байдлаар 90 орчим саван хийчихсэн байгаа. Жемборид явахад 500 орчим саван хийгээд авч явна. Бид савангаа өөрсдөө хийж байгаа учир ямар ч химийн найрлага байхгүй. Тийм учир манай саванг худалдан аваарай. Мөн мэдээллийг https://www.facebook.com/AmigosTroop хаягаас авах боломжтой. 

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

Д.Батчулуун

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
"Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (91.210.248.254)
    Энэ гадаад үгнүүдийг бага хэрэглэж болохгүй юу ????? Орчуулга хэрэгтэй, гадаад үгсээ утгаар нь орчуулаад дээ....
    2022 оны 07 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    8 цаг 47 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    9 цаг 2 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    9 цаг 6 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    9 цаг 47 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    10 цаг 16 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    10 цаг 20 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    12 цаг 33 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    13 цаг 1 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    14 цаг 27 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    14 цаг 48 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    15 цаг 8 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    15 цаг 25 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    15 цаг 48 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    15 цаг 51 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    16 цаг 41 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    16 цаг 42 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    16 цаг 52 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    16 цаг 58 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Уржигдар 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Уржигдар 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК