Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нийслэлийн Хан-Уул дүүрэгт барьж буй зарим орон сууц, үйлчилгээний барилгатай холбогдсон шийдвэр, түүний хэрэгжилтийн байдалтай танилцжээ. Тухалбал, I хороонд баригдсан “Адоре пропертиз” ХХК-ийн үйлчигээний.

Албан тушаалтны хариуцлагагүй үйлдлээс болж, эдийн засгийн болон эрүүл мэндийн хувьд хохироосондоо та бүхнээс албан ёсоор уучлал гуйж байна. Бид дахин ийм явдал гаргуулахгүйн төлөө хичээн ажиллана. Гарсан хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлж, алдаатай шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох болно. Энэ барилгыг нураах гүйцэтгэлийн ажлыг хүйтрэхээс өмнө хийнэ, зардлыг хохирол учруулсан компаниар нөхөн төлүүлнэ гээд долоон хоногийн дотор энэ барилгыг нураах хөрөнгийн асуудлыг шийдэхийг БХБТГ-ын дарга Э.Хүрэлбаатарт үүрэг болгожээ. Мөн энэ байрны баруун талд байрлах МАК компани өргөтгөл хийхээр дур мэдэн хашаагаа томсгон татсан байсныг зогсоох үүргийг Газрын албаны дарга М.Батсайханд өгсөн байна.
Сэтгэгдэл (18)