
Монгол, Япон хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн арга
хэмжээний хүрээн “Япон мөн чанар” нэртэй Японы ардын хөгжим, урлагын
тоглолтыг зохион байгуулахаар болжээ.

Монгол, Япон хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн арга хэмжээний хүрээн “Япон мөн чанар” нэртэй Японы ардын хөгжим, урлагын тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр Японы элчин сайдын яаманд 16 цагаас мэдээлэл хийсэн аж. Тоглолтод японоос ирсэн бөмбөрийн хамтлаг, илбэчин, шанз хөгжимчид оролцож Улаанбаатар болон Эрдэнэт, Дархан аймгуудад тоглох юм.
Дэлхий даяар танигдсан, өндөр чанар бүхий японы ардын хөгжимчний тоглолтоор дамжуулан 40 жилийн ойг тэмдэглэхэд уг тоглолтын зорилго оршиж байгаа аж. Мөн тэд энэ тоглолтоо өнгөрсөн оны гуравдугаар сарын Японы газар хөдлөлтийн үед Монголчуудын үзүүлсэн тусламжид талархан уг тоглолтоо үнэ төлбөргүй хийх юм байна. Тоглолтын урилгыг Японы элчин сайдын яамнаас авч болно.
Д.Ундрах 24tsag.mn