Яруу найрагч Ш.Гүрбазарт Төрийн соёрхолт шагнал хүртээлээ.
Тэрбээр, Өнөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэхүү шагналыг хүртлээ, маш их баярлаж байна. Зарлиг дээр “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” хэмээх бүтээлүүдэд төрийн шагнал олголоо хэмээсэн. Нэг л зүйлд бахархаж байна, олон түмэн минь надад энэ шагналыг авч өглөө. Хүн ер нь уул ус, эх орон, Монголоо дуулж явахад ерөөлтэй, хийморьтой сайхан байдаг юм байна. Цаашдаа чадлаараа олон сайхан бүтээл хийнэ" хэмээн сэтгэгдэлээ хуваалцлаа.
Т.Мөнхжаргал