Үндэсний их баяр наадмыг угтан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардууллаа. Энэ үеэр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Чимэддамбын Ичинхорлоод Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ.
Тэрбээр Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд 30 орчим жил ажиллахдаа 1,000 гаруй нэвтрүүлэг, кинонд дуу оруулж, “Монголын мэдээ” сувгаас бэлтгэн явуулдаг “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн 6,000 удаагийн мэдээнд хөтлөгчөөр ажилласан, дэлхийн болон Монголын сонгодог урлагийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй хүчин зүтгэл, телевиз, тайз дэлгэцийн урлагт оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлжээ.