Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн дээд цол, одон медаль гардууллаа. Энэ үеэр гэрэл зургийн хальсанд буусан онцлох агшнийг үзүүлж байна.
Үндэсний урлагийн их театрын удирдаач Эрдэнэбаатарын Мөнхбаярыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнав.
Радио, телевизийн улсын хорооны дарга асан, ахмад багш, ахмад сэтгүүлч, нийтлэлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
“Бэлгүтэй пикчерс” ХХК-ийг үүсгэн байгуулагч, жүжигчин, найруулагч Ганболдын Эрдэнэбилэгт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээлээ.
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгч Чимэддамбын Ичинхорлоод Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээв.
Уртын дуучин Чойжилын Намжилд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээв.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Гавьяат холбоочин Дахын Готовт Хөдөлмөрийн баатар цол хүртээв.
Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Тангадын Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.