Зэвэг, хадран загас нь ховордсон загасны тоонд орж байсан ч тоо толгой нь нэмэгдсэн таатай мэдээ хуваалцья. ”Чулуут тул” НҮТББ нь 2019 оноос эхлэн Чулуут голын сав газарт зэвэг, хадран загасны 1,730,000 орчим жарамгайг лабораторид үржүүлсэн байна. Тэд 2022 онд Чулуут голын сав газарт 500 мянган жарамгай тавьж, байгалийн нөөцийг нөхөн сэргээжээ.