Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ээлжит XVIII их хурлаа зарлаж шинэ Ерөнхийлөгчөө сонголоо. Энэ удаагийн шинэ Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга Л.Нинжжамц, NTV телевизийн ахлах редактор М.Батхишиг, ТВ-5 телевизийн продюссер Ө.Отгонбаатар нар нэр дэвшсэн бөгөөд ирэх дөрвөн жил Ө.Отгонбаатар МСНЭ-ийг удирдахаар боллоо.
Сонгуульд мандатын эрхтэй 256 төлөөлөгч оролцсоноос 53,1 хувийн саналаар тэргүүлжээ.
Т.Мөнхжаргал