

Германий Саксони, Тюринг, Берлин, Бранденбург мужуудад өвчин гарсан бөгөөд өвчтөнүүд бөөлжиж, гүйлгэж байгаа юм. Sodexo фирмийн Хятадаас импортолсон гүзээлзгэнэ идсэн гэж өвдсөн хүмүүс ярьжээ. Гүзээлзгэнийг зах зээлээр худалдахыг хориглосны дараа өнгөрсөн амралтын өдрөөс өвчтөнүүдийн тоо нэмэгдээгүй аж. Холбооны Шинжлэх ухааны судалгааны хүрээлэн өвчин үүсгэсэн бүтээгдэхүүнд шинжилгээ хийж байна.
Өнгөрсөн тавдугаар сард гарсан гэдэсний E. coli нянгийн халдвараар Германд 50 гаруй хүн амиа алдсан юм.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (1)