Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооноос мэдээлэл хийж байна. Энэ үеэр Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын мэргэжилтэн М.Баярмаа мандатын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жил үндэсний их баяр наадмаа тэмдэглэж чадаагүй. Цар тахлын аюулыг амжилттай давж гарч байгаа цөөн хэдэн улсуудын нэг болсон. Энэ нь Үндэсний их баяр наадмаа өргөн тэмдэглэх боломжийг олгож байна. Энэ жил Үндэсний их баяр наадмыг сурвалжлах хүсэлтийг дотоодын болон гадаадын мянга гаруй хэвлэл мэдээлэл, уран бүтээлчид тавьсан. Үүнээс зай талбай, зохион байгуулах боломжоо хараад 600 гаруй мандатыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон уран бүтээлчдэд олгож байна. Улаан, ногоон, цэнхэр, шар гэсэн дөрвөн төрлийн мандат гаргасан. Дөрвөн төрлийн мандатаар Үндэсний их баяр наадмыг сурвалжилна.
Улаан мандат: Хүй долоон худаг болон төв цэнгэлдэх хүрээлэн, эргэн тойрны гээд бүх үйл ажиллагааг давуу эрхтэй сурвалжлах онцгой мандат.
-Шууд дамжуулах телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагын инженер техникийн ажилтан болон зураглаач, зурагчин
Ногоон мандат: Зөвхөн төв цэнгэлдэх хүрээлэн, ногоон зүлэг рүү орж сурвалжлах эрхтэй мандат
-Гол төлөв фото зурагчин, зураглаач - Ногоон зүлэг рүү орж ажиллах шаардлагатай уран бүтээлчдэд олгоно
Цэнхэр мандат: Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, сур шагай гээд ерөнхий сурвалжлах эрхтэй мандат.
-Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг зэрэг ялгасан тэмдэг тавьж өгнө.
Шар мандат: Гаднын хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд олгоно.
-Гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагаас 50 орчим уран бүтээлчид хүсэлт өгсөн.
Мандатын үнэ: Дотоодын хэвлэл мэдээллийн мандатын үнэ 25 мянган төгрөг
Гадаадын хэвлэл мэдээллийн мандатын үнэ 100 доллар
Энэ жил Хүй долоон худагт Press center-ийг ажиллуулж байгаа. Мэдээллийг цаг алдалгүй хүргэх боломжоор хангана. Мөн төв цэнгэлдэх хүрээлэнд доор тодорхой талбай гаргаж өгнө. Тэнд яриа авах боломжтой. Хөтөлбөр болон наадамтай холбоотой мэдээллийг eNaadam.mn сайтаас харах боломжтой” гэв.
Д.Батчулуун