Ерөнхий боловсролын сургуульд ажиллах мэргэжлийн сэтгэл зүйчдийн сонгон шалгаруулалт эхлээд байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Сэтгэл зүйч ажиллуулах бэлтгэл ажлыг хангах тухай” тушаалаар ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах, сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Сэтгэл зүйч ажиллуулах хүсэлт илгээсэн аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад “Боловсролын сэтгэл зүйч”-ээр мэргэшиж, тогтвортой ажиллах хүсэлтэй, үндсэн сэтгэл судлалын бакалаврын зэрэгтэй мэргэжлийн сэтгэл зүйчдийг 2022 оны долоодугаар сарын 06-18-ны өдрүүдэд бүртгүүлэхийг урьж байна.