Арав гаруй жил гацсан түлэнхийн төв өнөөдөр нээлтээ хийж байна. Тус эмнэлэг нь 7 давхар, 250 ортой бөгөөд хөлдөж, түлэгдсэн иргэдэд үйлчлэх юм.
Газрын маргаанаас болж ашиглалтад оролгүй гацаад байсан тус эмнэлгийн эхний блок ашиглалтад орж байгаа нь энэ юм. Харин Б блокийн хувьд барилгын ажил 90 хувьтай үргэлжилж байна. Зураг төслийн хувьд гурван блок буюу сүүлийн блокийг моргийн зориулалтаар ашиглах байсан хэдий ч нэг эмнэлэгт олон морг шаардлагагүй гэж үзжээ. Учир нь Түлэнхийн төв нь ГССҮТ-ийн харьяа эмнэлэг гэж явах тул салбар эмнэлэгийн нэг блок ашиглалтад орохгүй юм байна.
Т.Мөнхжаргал