Нийслэлийн аялал жуулчлалын газраас "Дээлтэй Монгол" наадмын талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх "Үндэсний хувцсаар дамжуулан жуулчдыг татах, үндэсний өв уламжлалаа сурталчлах зорилгын хүрээнд 16 дахь жилдээ "Дээлтэй Монгол" наадам зохион байгуулах гэж байна. Энэ наадмын гол үйл ажиллагаа бол үндэсний хувцсаараа гоёж ирдэг иргэдийн баярын жагсаал. Энэхүү жагсаалд бүхий л дүүрэг, хороодын иргэдийн төлөөлөл ирж оролцдог онцлогтой.
Долоодугаар сарын 9-ны 18-20 цагт "Дээлтэй диско" буюу орчин үеийн хамтлаг дуучид ирж тоглолтоо хийн, DJ нарын сет хөтөлбөрийг залуучуудад зориулан хийнэ. Архангай, Баян-Өлгий, Дорнод аймгаас 27 иргэн ирж тойрон бүжиг хийнэ. Энэ үеэр бүжгийн челленж зарласан байгаа" хэмээв.
Энэ үеэр загварын үзүүлбэр, ардын болон мэргэжлийн урлагийн байгууллагууд тоглолт, уралдаант тэмцээнүүд болж шилдэг оролцогчдыг шалгаруулах бөгөөд үйл ажиллагаанд зориулсан зургаан гэр барина. Ингэснээр Монголын зан заншил, ахуй соёл уламжлалыг жуулчдад сурталчилна" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)