Архангай аймгийн Өгийнуур суманд өчигдөр буюу долоодугаар сарын 7-ны өдөр эхэлсэн “Ард триатлон 2022” УАШТ-ий үеэр нэг оролцогч амиа алджээ. Тус тэмцээн нь энэ сарын 7,8-ны өдөр үргэлжлэх байсан хэдий ч тэмцээний эхний өдөр уг хэрэг гарсан байна.
Тэмцээний 19 насны ангилалын тамирчид 500 метр сэлж, 15 км дугуй жийж, 5 км гүйж уралдах бол өсвөр үеийн 15 насны ангилад 250 метр сэлж, 5 км дугуйгаар, 1,5 км гүйж барианд ордог тэсвэр хатуужлын спорт хэмээн нэрийддэг. Тэгвэл амиа алдсан оролцогч усанд амиа алдсан байж болзошгүй байна. Тус хэрэг дээр ЦЕГ-аас шалгалт явуулж байна.
Сэтгэгдэл (1)