УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Хурд” группын охин компани болох “Говь Ресурс Хилл” нь Богд уулны аманд байрлах төрийн тусгай хамгаалалттай газарт сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглана хэмээн 8,8 га газрыг өмчилсөн боловч газрын нэг хэсгийн зориулалтаар нь ашиглаж үлдсэн хэсэгт 18 давхар 16 блок орон сууц барьжээ. Барилгын ажил эхэлсэн хэдий ч ямар нэг тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар барилга барьж эхэлжээ. Энэ талаар анх мэдээллэсэн Фокус.мн сайтын ерөнхий эрхлэгч Д.Оюун-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Манай сайтын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн мэдээллийн дагуу газар дээрээс нь сурвалжилга хийсэн. Богд уул маань нүднээс далд сайхан газар байсан хэдий ч маш олон хаус хотхон барьчихсан байгаа нь энэ.
Гэтэл Хурд группын охин компани болох “Говь Ресурс Хилл” ХХК нь авсан тусгай зөвшөөрлөө эрх мэдлээ урвуулан ашиглаж 2000 орчим айлын орон сууцны хороолол гурван сарын өмнө барилгын ажил эхэлсэн хэдий ч эрчимтэй үргэлжилж байна.
Үүнд дэд бүтцийн ажил хэрэгжээгүй, "Сарнайх" дэлгүүрээс дээшээ Богд уулруу өгсдөг зам улам ачаалалтай болох юм. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хувьд эерэг үлгэр дууриалал үзүүлэх ёстой хүн байтал хууль бусаар буюу тусгай зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлдэг.
Манай сайтын редакцын зүгээс БОАЖЯ, Богд уулын тусгай хамгаалалттай газар, Барилгын зураг төслийн газар, МХЕГ зэрэг газруудад хандаад байна. МХЕГ-ын зүгээс байцаагчаа явуулж шалгалт эхлүүлнэ гэсэн хариу өгсөн” гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)