ОХУ-ын Тверь хотноо зохион байгуулагдсан ЗХУ-ын ардын жүжигчин С.Я.Лемешевийн нэрэмжит Олон Улсын дуурийн дуулаачдын анхдугаар уралдаанд СТА С.Батчимэг тэргүүн байр эзэллээ. Тэрбээр ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын Дуурь бүжгийн театрын Дуурийн гоцлол дуучнаар уригдан ажиллаж байна. Тус тэмцээнд ОХУ, Хятад, Солонгос, Казакстан, Кыргизстан, Беларусь, Армени зэрэг улсын 190 гаруй залуу дуучид оролцсон бөгөөд дуурийн дуулаачдын дунд зохион байгуулагддаг томоохон тэмцээний нэг юм.