Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас долоодугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн хуваарийг гаргажээ.
Хүүхдийн хуримтлал 100,000 төгрөг, өрх толгойлсон эцэг,эхийн тэтгэмжийг долоодугаар сарын 20-нд олгох бол нийгмийн халамжийн тэтгэвэр, насны хишиг, эхийн алдар одонгийн мөнгөн тусламж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж зэргийг долоодугаар сарын 27-нд олгохоор болсон байна.