УИХ-ын гишүүн Ж.Батсуурь наадмын талбайд гэргийтэйгээ хөтлөлцөж яваад манай дуранд өртөв. Тэд дунд сургуулийн нэг ангийнхан бөгөөд ахлах ангид байхаасаа л үерхэж эхэлсэн гэдэг. Tэд хоорондоо их төстэй, мэдэхгүй хүн бол төрсөн ах дүүс гэж андуурмаар адилхан юм билээ. Ж.Батсуурь өнгөрөгч хавар АН-ын даргын сунгаанд өрсөлдөн, 21 аймгаар тойрч явахад эхнэр Ж.Гантулга нь мөн хамт яваа харагдсан. Ямартай ч амьдралынхаа 30 гаруй жилийг хослон туулахдаа зовж, жаргах аль ч цагт хамтдаа байдаг хосуудад аз жаргал хүсье.