Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдаанд унасан хүлгээ хурдлуулсан унаач хүүхдүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэж бэлэг гардууллаа. Энэ жилийн хурдан дааганы уралдаанд 440 хурдан даага бүртгүүлснээс, энэ жилийн "баян ходоод"-оор Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат уяач Э.Лутаагийн хээр даага тодорчээ.
Хээр даагыг 846 дугаартай А.Мөнх-Эрдэнэ хүү уралдуулжээ. Харин баян ходоодын цолыг сурагч Цолмон дуудлаа.
Сэтгэгдэл (1)