зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Уяачдын наадамд 64 бөх зодоглож, 469 хурдан хүлэг тоосоо өргөлөө

2022-7-14
0
ЖИРГЭХ

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Уяачдын наадам Хүй долоон худагт өргөн дэлгэр боллоо.

Энэ жилийн уяачдын наадамд сонгомол морьдын уралдааны Дээд насанд 127, дунд насанд 152, бага насанд 190, нийт 469 хурдан хүлэг тоосоо өргөсөн бол хүчит бөхийн барилдаанд улс, аймгийн цолтой 64 бөх зодоглов.


Уяачдын наадмыг нээж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ, “Нүүдэлчдийн уугуул өв соёлын нэгэн гайхамшиг болсон Морь уях эрдмийг төрийн эрхэм үйл хэмээн дээдэлж явдаг уяачид Та бүхэн минь төрийнхөө их баяр цэнгэл наадамд нас насны хурдан хүлгээ уралдуулж, түмэн олноо цэнгүүлэн хүүхэд, морь эсэн мэнд, хүн бүхэн баяр хөөрөөр бялхан, Хүйн долоон худгийнхаа буурал дэнжид хурсан олныхоо хийморийг асаан наадаж байна. Энэ жилийн Улсын баяр наадамд 21 аймгаас уяачид зорин ирж, нийт 1600 гаруй хурдан хүлэг төрийнхөө их баяр цэнгэл наадамд тоосоо өргөж, түмэн олноо баясгалаа. Үндэсний их баяр наадамд хурдан хүлгээ уралдуулсан уяачдаас

-хамгийн ахмад нь Дундговь аймгийн Дэрэн сумын уяач, эдүгээ 80 настай Анчин овогтой Намсрай гуай

-хамгийн залуу нь Хэнтий аймгийн Өлзийт тосгоны 13 настай Отгонбаярын Содбаяр хүү хурдан хүлгээ өөрөө уяж сойн, ардын төрийнхөө наадамд өөрөө унаж хурдлуулсан бахдам түүх байна аа.

Түүхэн тэгш ойнууд таширлан давхацсан өнөө жилийн баяр наадамдаа Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Зууны манлай уяач, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат малчин, Тод манлай уяач Данзаннямын Даваахүү гуай хамгийн олон морьд түрүүлгэж, айрагдуулсан бол энэ цагийн шилдэг залуу уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очир азарга, их нас, соёолон насанд морьдоо айрагдуулсан нь бас нэгэн түүхэн амжилт, бахархал юм” хэмээгээд

Мянга мянган жилийн буурал түүхтэй Монгол төрийн өнөд оршихын их бэлгэдэл, Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа, Монгол түмний оюун санааны дархлаа болсон Монгол наадмынхаа абшиг, шүншиг шингэсэн энэхүү дэнжээс төрийн түмэн эхүүдийн босоо цагаан хийморь Та биднийг өнө мөнхөд ивээг хэмээн ерөөл дэвшүүллээ.

Мөн энэ үеэр Үндэсний бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан чимэг олгож, мөнгөн шагналыг нь гардуулан өгч баяр хүргэсэн юм.

Уяачдын наадамд уралдсан сонгомол морьдын уралдааны дээд насанд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат С.Баярсайханы бор морь түрүүлж, Төв аймгийн Заамар сумын харьяат Ж.Түмэн-Өлзийгийн зээрд морь аман хүзүүдлээ. Харин дунд насанд Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Наранбаатарын халтар морь түрүүлж, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат Ж.Бэгзийн хээр аман хүзүүдсэн бол бага насанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат М.Алтан-Очирын сартай хээр морь түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Б.Дөлгөөний хүрэн халзан аман хүзүүдлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
"Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрээнхот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
    3 цаг 10 мин
  • "Бөөмс суулгах бол хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ”
    3 цаг 24 мин
  • Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
    3 цаг 29 мин
  • ХББО-ын сайдын багцын 2026 оны хөрөнгө оруулалтын төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг боллоо
    4 цаг 10 мин
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
    4 цаг 39 мин
  • Олон улсын Хиймэл оюун ухааны хоёрдугаар олимпиад өнөөдөр эхэллээ
    4 цаг 42 мин
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    6 цаг 56 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    7 цаг 24 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    8 цаг 49 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    9 цаг 11 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    9 цаг 31 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    9 цаг 48 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    10 цаг 11 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    10 цаг 14 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    11 цаг 4 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    11 цаг 5 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    11 цаг 15 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    11 цаг 21 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Өчигдөр 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Статистик: Манай улсад "Увс" гэсэн нэртэй 2 хүн, "Улаангом" гэсэн нэртэй 1 хүн байна
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК