Аялалын тань маршрутад тус болох үүднээс бид энэ зуны онцлох таван аймгийн түүх, байгалийн дурсгалт газруудыг онцолж байгаа билээ. Энэ удаад бид Өмнөговь аймгийг онцолж байна.
Өмнөговь аймаг нь 165 мянган км2 нутаг дэвсгэр, 71 мянга орчим хүн амтай Монгол Улсын хамгийн том газар нутагтай аймаг. Улаанбаатар хотоос 575 км зайтай. Газар зүйн бүсийн хувьд говь, цөлийн бүсэд тооцогддог бөгөөд Монголын их говиуд энд бий.
Мөн хөдөө талын хөрс нь зэс, тугалга, чулуун нүүрс, төмрийн хүдэр, гантиг, хайлуур жонш, цасан ба утаат болор зэрэг үнэт эрдэнийн баялаг арвинтай.
Тус аймагт та бидний хамгийн сайн мэдэх Хонгорын элс, Баянзаг, Говь гурван сайхан уул, Ёлын ам, Нэмэгт хэрмэн цав, Ноён богд- Толь хад, Алгуй улаан цав, Галбын гурван хийд, Сангийн далай зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд бий.
Та Өмнөговь аймгаар зочилж Монгол орны өргөн уудам талд нар жаргахыг хараарай.
Т.Мөнхжаргал