Үндэсний хөдөлгөөний хүрээнд Монголын Хүүхдийн зөвлөлийн Майхант чуулганыг 2022 оны долдугаар сарын 18-наас 21-нд Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгуулж байна.
Майхант чуулганд 21 аймаг, 9 дүүргийн хүүхдийн зөвлөл, хүүхдийн оролцооны байгууллагын төлөөлөл 500 гаруй хүүхэд чуулна.
Майхант чуулганыг зохион байгуулснаар НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх гол зарчмуудын нэг болох хүүхдийн оролцох, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хангахад төр, иргэн, олон нийтийн оролцоо, түншлэлийг бэхжүүлэхээс гадна Монголын хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагааг улс орон даяар идэвхжүүлэх юм.