Цементийн тээвэрт онгой анхааран ажиллаж байна. "МАК", "Хөтөл", "Монцемент" үйлдвэрүүдийн цементийг төмөр замаар тээвэрлэхэд анхаарч ажиллалаа. "МАК цемент" компанийн 470 вагон, "Хөтөл"-д 365 вагон, "Монцемент"-д 340 асуудлыг УБТЗ-тай хамтран шийдсэн. Эдгээр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн байна.
"Хөтөл"-ийн тухайд задгай цементээ есдүгээр сарын 1 хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Учир нь тус үйлдвэр хагас жил тутам төлөвлөгөөт завсрыг тээрэмдээ хийх ёстой байдаг. Шуудайтай цементээ хэвийн нийлүүлнэ. "Хөтөл" нийт зах зээлийн 25-30 хувийг хангадаг үйлдвэр. Энэ үйлдвэрийн үйл ажиллагаа доголдсон байлаа ч дотоодод цементийн хомсдол үүсэхгүй.
Одоо цементийн үнэ дунджаар 270 мянган төгрөг байна. Дээр дурдсан гурван үйлдвэр өөрсдийн борлуулалтын цэгээр л цемент худалдаж байна. Ингэснээр дамлан худалдахаас сэргийлсэн. Нэг шуудай цемент 14-15 мянган төгрөгийн үнэтэй байна. Цементийг жижиглэнгээр худалдан авах нь түгээмэл байдаг тул иргэд 22-ын товчоон дахь үйлдвэрийн борлуулалтын цэгээс цементийг хямд үнээр авах боломжтой.
Барилгын гол материалыг татан авах, нөөц бүрдүүлэхийн тулд бид ЗТХЯ, ГХЯ-тай хамтран ажиллалаа. Энэ онд БНХАУ-аас 2000 вагоноор барилгын материал татсан. Иймд арматурын үнэ огцом өссөнгүй. Манай улс руу өдөр бүр 142 чингэлгийг урд хөршөөс оруулж байгаагийн тал нь барилгын материал тээвэрлэжээ. Тээвэрт саатал үүсээгүй тул үнэ огцом өсөөгүй.
Д.Батчулуун