Монголын үндэсний спортын долоодугаар наадмын зохион байгуулах хорооноос тус наадмын зохион байгуулалттай холбоотой мэдээлэл хийлээ. Энэ үеэр БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монголын үндэсний их наадам" наймдугаар сарын 11-14-ний өдрүүдэд “Хүй долоо худаг”-т спортын 13 төрлөөр зохион байгуулагдана. Наадамд одоогийн байдлаар 2700 гаруй тамирчин цахимаар бүртгүүлээд байна. Харин наадмын арга хэмжээнд нийт 3000 гаруй тамирчин оролцох төлөвтэй байна. Мөн энэхүү наадам сур харваа, морьт харваа, үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, жороо морины уралдаан гэсэн төрлүүдээр зохион байгуулагдана" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)