Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар ирэх наймдугаар сараас эхлэн "Pfizer-BioNTech" вакцинд 5-11 насны хүүхдүүдийг хамруулахаар болжээ.
ЭМЯ-аас өгсөн мэдээллийн дагуу "Цар тахлын омикрон хувилбарын шинэ давлагаа эхлэж байгаатай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан. Мөн ирэх намрын улиралаас халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгаа тул бага насны хүүхдүүд, өндөр настай хүмүүсийг эрсдэлээс хамгаалж дархлаажуулалтын тунд хамрагдахыг зөвлөлөө.
Одоогийн байдлаар Монгол Улс "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд АНУ-аас нэг сая тун вакциныг татан авснаас 300 мянган тун вакцин ирсэн. Үүнээс 5-11 насны хүүхдүүдэд насанд хүрсэн хүнд хийх тунгийн 1/3 хувиар буюу 21 хоногийн зайтай хоёр удаа хийнэ" гэв.
Дээрх дархлаажуулалтын вакцинд сайн дурын үндсэнд хамрагдах учир эцэг эхчүүдийн шийдвэрээр хийх аж.
Т.Мөнхжаргал