ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө. Тэрбээр "Баяр наадмын өдрүүдэд улсын хэмжээнд 1674 эх амаржиж, 1684 хүүхэд эсэн мэнд төржээ. Энэ хугацаанд осол гэмтлийн 96 тохиолдол бүртгэгдсэн байна. Түргэн тусламжийн 22.357 дуудлага хүлээн авсны 551 нь төрөх, 2509 нь осол гэмтлийнх байсан. Баяр наадмын өдрүүдэд морины уралдааны үеэр мориноос 26 хүүхэд унаж бэртсэн. Эдгээрийн таван зөөлөн эдийн гэмтэл, 21 нь гэмтэлгүй байсан. Нийт дуудлагын 80 хувь нь насанд хүрэгчид эзэлж, архины дуудлага их байлаа.
Улсын хэмжээнд эрт илрүүлэгт 241 мянган хүн хамрагдаад байна. Эдгээрийн 45.5 хувийг эмэгтэйчүүд, 54.5 хувь нь эрэгтэйчүүд эзэлж байна. Байршлаар нь авч үзвэл, Улаанбаатарт 49 хувь, орон нутагт 50.2 хувь байна. Насны хувьд 0-5 насныхан 15 хувь, 6-17 насныхан 58.7 хувь, 18-30 насныхан 6.9 хувь, 31-45 насныхан долоон хувь, 46-60 насныхан 6.7 хувь, 61-ээс дээш насныхан 5.7 хувьтай байна. Эрт илрүүлэгт 0-17 насныхан идэвхтэй хамрагдаж байна. Хэрвээ танд ямар нэг өвчний шинж тэмдэг илэрч байгаа бол эрт илрүүлэгт хамрагдахгүй, эмнэлгийн үйлчилгээгээ шууд авна. Хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөл их илэрч байна" гэв.
Д.Батчулуун