Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга О.Сувдмаа коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, хариу арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Одоо гэдэсний халдварт өвчний улирал эхэлж байна. Тиймээс цусан суулга, гар, хөл, амны өвчин гэх мэт өвчлөлийг давхар авч байгаа. Мөн цар тахлын давтан халдвар авсан иргэд 25 хувьтай бүртгэгдсэн. Халдвар авсан хоорондын хугацаа нь 190 хоног буюу зургаан сар гаруй хугацаа байна. Тиймээс иргэд дархлаажуулалтад бүрэн хамрагдах хэрэгтэй байна.
Цар тахлын тандалтыг тогтмол өдөр бүр хийж байгаа. Цаашдаа 3-6 долоон хоногт халдварын тоо өндөр байх магадлалтай байна. Тиймээс иргэд амны хаалтаа зөв орчинд, зөв зүүх хэрэгтэй.
АНУ-ын бүхий л мужид Омикроны BA.4, BA.5 хувилбар давамгайлсан хэвээр байна. Түүнчлэн Ази, Европын улс орнуудад ч энэ хувилбар давамгайлж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ДЭМБ болон мэргэжлийн төв байгууллагуудаас энгийн боловч олон өвчнөөс сэргийлэх боломжтой. Зай барих, битүү орчин, олныг хамарсан үйл ажиллагаанд оролцохдоо амны хаалт зүүхийг зөвлөе. Аж ахуйн нэгж, албан байгууллага, гэр дотроо чийгтэй болон хуурай цэвэрлэгээг тогтмол хийж хатуу гадаргууг цэвэрлэх хэрэгтэй. Коронавирусээс урьдчилан сэргийлэх энгийн зөвлөмжийг дагаж мөрдөх нь чухал" гэв.
Д.Батчулуун