зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Базальтын Л.Ариунболд ШАРК–аа болиод барилгын дулаалгын материалын үйлдвэрлэл, худалдааны салбарт  шинэ үеийн “Дарангуйлагч”-болохоор  бие даан нэр дэвшиж байна уу?  ​​​​​​​

2022-7-22
0
ЖИРГЭХ

“Базальт” компанийн Л.Ариунболд гэгч үндэсний үйлдвэрлэгч нэрээр чулуун хөвөнгийн импортын гаалийн татварыг лоббидон байж 25 хувь болгон нэмэгдүүлсэн талаар яригддаг олны үг оргүй зүйл биш бололтой. Одоо тэрбээр чулуун хөвөнгийн үйлдвэрлэл, худалдаанд “Монополчлол” тогтоочихоод тун чиг ая тухтай гэдэс цатгалан суугаа биз. Тэгээд ч зогсохгүй ажил төрлөө сайжруулах нэрийдлээр IPO гаргаж ард түмний халааснаас чамгүй хэдэн төгрөг сугалаад амжсан гэж байгаа. Гэлээ гээд ажил төрөл нь  сайжирсан нь юу л бол. Материал нийлүүлэлтийн хомсдол, хүлээлт, өндөр үнэтэй импортын нийлүүлэлттэй хүнд хэцүү чамгүй хэдэн жилийг барилгын салбар үдэн өнгөрөөлөө. Захиалгаа хүлээж дийлэхгүй болсон барилгачид нь арга буюу өндөр тогтоосон импортын татварыг нь төлөн байж гаднаас чулуун хөвөн худалдан авч, барилгадаа ашиглаж, үүнийхээ хэрээр барилгынхаа үнийг нэмэгдүүлж ирлээ. Нэмэгдсэн үнэтэй барилгыг нь ард иргэд худалдан авна  эцэстээ үнийн дарамтаар эргээд л ард иргэд хохирч сууна. Гэтэл тэрээр сүүлдээ даварсаар өөрийн компаниараа төрийн өмчит компанийн худалдан авалтыг тендер шалгаруулалтгүйгээр шууд авдаг болмоор байна, болохгүй бол төрд өөрийн гар хөл, төлөөний хүнээ байршуулна шүү гэх агуулгаар тв олон нийтийн хэрэгслээр ил задгай, эрээ цээргүй ярьж хэлдэг болжээ.

Сүүлийн үед улс төр бизнесст энэ мэт эрх мэдэл нөлөөтэй  хүмүүс нь өрсөлдөх бүтээгдэхүүнийхээ импортын татварыг нэмэгдүүлж байгаад орж ирэх  импортын урсгалыг нь боочихдог, өрсөлдөгчөө намначихдаг, тэгээд үндэсний үйлдвэрлэгч нэр зүүж аваад дотоод зах зээл дээрээ ёстой л нэг бурхангүй газар бумба галзуурна гэгчийн үлгэрийг үзүүлж өгдөг моод дэлгэрчээ. Цаг үе нь тийм байхад түүний ингэж галзуурах нь арга ч үгүй биз.

Тэрээр ингээд зогссонгүй  тэгээд ч ханасангүй. Дулаалгын материалын үйлдвэрлэл, худалдааны салбарыг ганцаараа  “Монополдон” эзэмдэхээр эрс шийдсэн бололтой. Үүний эхлэл болгон шав тавьж чулуун хөвөнгийн гол хэрэглээ болох фасадны дулаалгын төрөлд хүчтэй өрсөлдөх бүтээгдэхүүн “Полиуретан” дулаалгыг замаасаа улдан зайлуулахаар гутаан доромжилж, цахим сүлжээнд хар ПР-ийг өөрийн биеэр хутгаж бизнес суух боллоо. 

Бидний цөөн хэдэн Монголчууд хэдийнээс аливаа зүйлийн наад цаад учрыг хялбархан олчихдог сийрэг ухаантай ард түмэн тулдаа л полиуретан болон чулуун хөвөн дулаалгын давуу болон сул талыг  хэдийнэ харьцуулаад мэддэг, ойлгодог, мэдэрдэг болчихож. Гэсэн ч худлаа зүйлийг мянгантаа  давтан хэлэхэд биелэлээ олдог үлгэр Монголд минь хэрэгжчих гээд байдаг аюултай байдаг тул “Полиуретан”-ы талаар цөөн хэдэн ойлголтыг нэмж тодотгох нь зүйтэй гэж бодлоо. 

Полиуретаныг 1938 оны эхээр анхлан Германы эрдэмтэн Отто амжилттай туршин гаргаж авсан байдаг. Нээлт хийгдсэнээр хэрэглээнд эрчимтэй нэвтэрч эхэлсэн ч 1960 аад онд нийтийн хэрэглээнд орох хүртлээ цэрэг стратегийн чухал нөөц бүтээгдэхүүнд тооцогдож байсан түүхтэй. Түүнээс хойш дэлхий нийтэд полиуретаныг дулаалга ус тусгаарлалтаас гадна хүн төрөлхтөний түгээмэл хэрэгцээт хязгааргүй олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ашиглаж байна. Полиуретанаар барилга, уул уурхай, цэрэг стратеги,  хөнгөн үйлдвэрлэл, тавилга, автомашин үйлдвэрлэл, эрүүл мэнд салбаруудад ашиглаж технологийг улам бүр хөгжүүлсээр байна.

Дулаалга тусгаарлах чадавхи харьцангуй өндөр, үүгээрээ эрчим хүчний маш өндөр хэмнэлтийг бий болгох боломжтой бүтээгдэхүүнд тооогддог учраас дэлхий нийтэд поүиуретаныг зүй ёсоор байгаль орчинд ээлтэй ногоон бүтээгдэхүүнд тодорхойлу байна. 

Дэлхийн улс орнуудад жил бүр полиуретан дулаалгыг ашиглан баригдах барилга сая саяар нэмэгдэж үүний үр дүнд тэдгээр улс орнууд хичнээн сая тн нүүрс агаарт утаа болон шатахаас, хичнээн сая кв эрчим хүчийг үр ашигггүй зүйлд зарцуулагдахаас сэргийлж бас эдийн засгаа хэмнэж чадаж байна. 

Тийм ч учраас өндөр хөгжилтэй улс орнууд полиуретаныг үйлдвэрлэх үндэстэн дамнасан мега төслүүдийг эрчимтэй хөгжүүлж байна. 

Зөвхөн дээр дурдсан цөөхөн хэдэн мега компаниудын зах зухаас судлахад л улс орнууд полиуретаны үйлдвэрлэлд хэрхэн анхаарч байгаа талаар болон түүний хэрэглээ нь бүх салбарт хэрхэн эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа талаар ойлголт авч болно.   

БНХАУ полиуретан үйлдвэрлэлийн төрийн хувьцаат Нефть Химийн аж үйлдвэрлэлийн парк цогцолбор (wanhua)

Эдгээр химийн үйлдвэрүүд нь аж үйлдвэрийн хөгжлийг түүчээлж байдагтай эргэлзэх хүн үгүй биз. Шинжлэх ухаан технологи төдийлөн  хөгжөөгүй, хөгжиж буй болон буурай хөгжилтэй улс орнуудын хувьд шинэ тулгам техник технологид амжиж суралцах түүнийг хэрэглээндээ хурдацтай нэвтрүүлэх нь туйлын чухал асуудал болж хувирч байна. 

Монгол улсын маань хувьд бусад буурай хөгжилтэй улсуудын нэгэн адил өндөр хөгжсөн улс орнуудын дэвшилтэт техник технологийг хэрэглэж  сурах, нэвтрүүлэхэд анхаарч, боловсон хүчнээ бэлдэх  нь л нэн чухал асуудал болж байна. 

Тиймээс ч Ариунболдын цахим хуудаснаа нийтэлж буй зарим ташаа мэдээлэлд дараах хариултыг өгөх нь зүйтэй болж байх шиг байна. 

  • Улс орнууд полиуретаны түүхий эдийг олон улсын стандартын дагуу галын B1, B2, B3 гэсэн ангиллалд тохируулан үйлдвэрлэж байна. Эдгээр ангилалд гал хялбар авалцан шатдагаас эхлээд нойтон мод лугаа адил унтраад байдаг шинжтэй полиуретан хөөс ч байж л байдаг. Гэтэл үүнийг цахим сүлжээнд Полиуретан бол галт бөмбөг юм, галд шатдаг аюултай бүтээгдэхүүн барилгад хэрэглэж болохгүй гэх агуулгатайгаар суртал ухуулга хийж байгаа нь тун чиг мөчидхөн ташаа тайлбар болжээ. 
  • МУ-д 2015 оноос нь олон улсын ISO стандартад суурильсан шүршиж суурилуулдаг төрлийн полиуретаны MNS 8873 стандарт хэрэгжиж эхэлсэн. Уг стандартаар полиуретаныг хэрэглэж болохгүй нөхцлийг зааж өгсөн. Үүнд 

a) 75 мм-ээс бага зайд дулаан ялгаруулах төхөөрөмж (далдлагдсан     гэрэлтүүлгийн хэрэгсэл гэх мэт) дээр болон дотор ашиглахгүй байх

b) Цахилгаан залгуур болон цахилгааны холболтын хайрцаг дотор       ашиглахгүй

c) Хэт ягаан туяаны байнгын тусгалд ил гаргаж болохгүй Зөвхөн эдгээр гурван         нөхцөлд үл ашиглах талаар хязгаарлалт тогтоосон. Нарны хэт ягаан туяанаас хамгаалах зрилгоор төгсгөлийн материал болгон ашиглахгүй байх             ойлголтыг үүгээр тодорхой тусгасан. Харамсалтай нь фасадны системд        полиуретаныг төгсгөлийн материал болгон ашиглаж байгаа      мэтээр           тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй болох нь үүгээр харагдаж          байна. 

  • 2004 онд одоогоос 20 шахуу жилийн өмнө боловсруулагдсан MNS5351:2004 дугаартай Ханын өнгөлгөөтэй хавтанцар буюу сандвич хавтангийн стандартаас иш татан сандвич биш барилгын талаар тайлбар хийж бас л буруу мэдээлэл нийтэд түгээж бусдын бизнессийн нэр алдарт хохирол учруулж сууна. Гэсэн хэдий ч түүний иш татаж авсан эл стандартыг үзвэл хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй талаар хориглосон зүйл заалт байсангүй. Цэвэр  ПР сошиал өрсөлдөх бүтээгдэхүүнээ харлуулсан мэдээлэл л болжээ.
  • Мөн түүнчлэн Л.Аринболдын дурдаад байгаа дээрх стандартуудын алинд нь ч полиуретаныг фасадны дулаалганд ашиглахыг хориглосон талаар дурдаагүй. Мөн түүний ярьж хэлж буйчлан барилга гэдэг бетон хана, хийц эдлэлээрээ дамжуулан амьсгалах зориулалттай биш. Полиуретан бол гялгар уут ч бишийн дээр ханыг амьгалуулах зориулалттай материал ч биш юм. Зөвхөн л тасалгааны халуун агаар гадна орчны хүйтэн агаар хоёрыг тусгаарлах зоиулалттай л барилгын материал шүү дээ. Тэр үүргээ ч сайн гүйцэтгэдэг. Түүний ишлэл олон улсад хэрэглэдэг практикаар батлагдсан байдаг бол полиуретаныг ер нь барилгад ашиглахаа больж, чулуун хөвөнтэй барилгад агааржуулалтын систем гэдэг ажилбарыг байхгүй болгох нь зүйтэй болж байх шиг байна.
  • Эцэст нь хэлэхэд улс гүрнүүд, аж үйлдвэрүүд, химичид, судлаачид  полиуретаныг аливаа байдлаар үйлдвэрлэхдээ мөн фасадны дулаалганд ашиглахдаа болох эсэх талаар Л.Ариунболдоос асууж зөвлөгөө зөвшөөрөл авсаны үндсэн дээр ажил бизнессээ хийх хэрэгтэй болж байна даа. Түүнийг зөвшөөрөхгүй бол алс холын америк, канад, европ улсууд ч полиретаныг хэрэглэх эрхгүй.

Барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны салбар битгий хэл дэлхий тэр чигээрээ түүний нүдэнд жижигдэж эхлэж дээ. Шинэ үеийн Монопол диктатор-дарангйлагч ингэж төрдөг юм болов уу. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (49.0.178.153)
    За энэ хүн сахалаас чинь дээр ээ, ядаж үйлдвэрлэл явуулж байна, тэгээд өрөө хийл дээ.
    2022 оны 07 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
    34 мин
  • POETRY: Шүхэр мэт шүлгүүд
    1 цаг 2 мин
  • Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна
    2 цаг 28 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    2 цаг 49 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    3 цаг 9 мин
  • Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх иргэний зөвлөлийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан
    3 цаг 26 мин
  • ЦУОШГ: Усархаг, аадар борооноос сэрэмжлүүлж байна
    3 цаг 50 мин
  • НОК-ын шуурхай штабаас цахим хурал хийж, үүрэг чиглэл өглөө
    3 цаг 53 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    4 цаг 42 мин
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
    4 цаг 43 мин
  • Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэл эхэллээ
    4 цаг 53 мин
  • Улаанбаатарт 22 градус дулаан байна
    4 цаг 59 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    Өчигдөр 11 цаг 00 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    Өчигдөр 10 цаг 55 мин
  • Дараах замыг дөрвөн өдөр хааж шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 18 мин
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
    Уржигдар 11 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 11 цаг 44 мин
  • 14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
    Уржигдар 10 цаг 12 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
24 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК