Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгаа. Иймээс Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө НЭМГ-ын удирдлагуудтай уулзаж, цар тахлын нөхцөл байдлын талаар тодруулж, хариу арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцлаа.
Уулзалтын үеэр хөл хорионы дэглэм тогтоох талаар хэлэлцээгүй болохыг Нийслэлийн Засаг даргын орлогч тодотгосон юм. Харин халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, амны хаалт зүүж, нэмэлт тунд хамрагдан, халдвар авахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг онцолж байлаа.