Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 333 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 932,186 болж нэмэгдэв.
Илэрсэн халдварын
- 161 нь Улаанбаатар хотод,
- 172 нь орон нутагт буюу 11 аймагт тус тус бүртгэгдсэн байна.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 611 хүн эдгэрсэн бол одоогоор 9,600 хүн хяналтад байна.
Сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тоо нэмэгдэж байгаа тул иргэд та бүхнийг амны хаалтаа хэрэглэхийг уриалж байна.