Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг багийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд угаалгын машин дотор ороод гарч чадахгүй гацсан гэх дуудлага долоодугаар сарын 27-ны 11:50 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 1 км зам туулан 12:05 цагт очиход, 3 настай хүү хагас автомат угаалгын машины хатаагч дотор ороод гарч чадахгүй болсон байсныг 10 минут ажиллан гаргасан байна.
Сэтгэгдэл (1)