Дэлхийн хепатитын өдрийг тохиолдуулан “Оном” сангаас хэрэгжүүлж буй ажлууд болон цаг үеийн тулгамдсан асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Оном сангийн тэргүүн Д.Наранбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "2017-2022 онд 0-24 хүртэлх насны Хепотетийн B, C, D вирусээс халдварын тархалтыг тодорхойлох, хийгдэж буй вакцины үр нөлөөг судлаад дуусах шатандаа явж байна. Судалгаанаас үзэхэд өсвөр үеийн хүүхдүүд 18 нас хүрээд бэлгийн харилцаанд орж эхлэхдээ B вирусын халдвар авч байна. Вакцины хөтөлбөрүүд үр дүнтэй байвал 0,5 хувь байх ёстой. Харин одоогийн байдлаар үүнээс 0,6 дахин их тархалттай байна. Энэхүү вирусээс урьдчилан сэргийлэх шийдлүүдийг гаргасан. Энэ шийдлүүдийг Монголын төр шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв хэрэгжүүлэх шаадлагтай байна.
Мөн Хепатитийн B, D вирусийн эмнэлзүйн шинэ эмчилгээг Монгол улсад нэвтрүүлэх боломж бүрдэж байна. Элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх шинэ эм Истанбулийн их сургууль дээр нээгдсэн байгаа. Энэ эмийн хоёрдугаар шатны судалгааны ажлыг Оном сангийн эрдэмтдийн баг, Элэгний төвийн эмч, судлаачид болон ХСҮТ-ийн эмч , эрдэмтэдтэй хамтран хийлээ. Бэлтгэл ажил эрчимтэй явж байна.
Энэ намар элэгний хорт хавраас урьдчилан сэргийлэх аман эмчилгээ буюу эмийн эмнэлзүйн хоёрдугаар шатны судалгааг хийж хэрэгжүүлнэ. Эдгээр ажлуудыг Оном сангийн эрдэмтдийн баг зохион байгуулж, тодорхой шийдлүүдийг гаргаад байна” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)