зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан 74 самбарыг буулгаад байна

2022-7-29
0
ЖИРГЭХ

Нийслэлийн Засаг даргын А/880 тоот захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт зохих зөвшөөрөлгүй байрлуулсан, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэрч, гэмтсэн зар сурталчилгааны болон бусад төрлийн самбаруудыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна. Захирамжид заасны дагуу долоодугаар сарын 5-ны өдрөөс эхэлсэн уг ажил хотын төвөөс эхэлсэн бол өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг Нисэхийн тойргийн зүүн хойно  зөвшөөрөлгүй байрлуулж, ашиглалтгүй орхигдсон том хэмжээний самбарыг буулгасан юм. Самбар буулгах үеэр Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын ерөнхий инженер Б.Баатархүү нартай уулзсан юм.

ЗАР, СУРТАЛЧИЛГААНЫ САМБАРУУДЫГ ЭМХ ЦЭГЦТЭЙ БОЛГОТОЛ ЭНЭ АЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ  

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

-Нийслэлийн ИТХ-аас 2016 онд баталсан “Гадна зар сурталчилгаанд тавих шаардлага”, 2017 онд “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг баталсан. Тэрхүү шаардлагад гадна сурталчилгааны байгууламж нь гадна, эсхүл дотор гэрэлтүүлэгтэй байна, авто замын хяналтын камер болон гэрэл дохио, тэмдэг тэмдэглэгээг халхлахгүй, дэд бүтцийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст байрлуулахгүй гэхчлэн маш тодорхой заасан байдаг.  Гэтэл Улаанбаатар хотод дээрх шаардлага болон журмыг зөрчсөн, нийтийн эзэмшлийн газарт зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр замбараагүй барьж байгуулсан, хийц бүтээцэд нь эвдрэл гэмтэл гарсан, өнгө үзэмжээ алдсан самбар, сурталчилгааны байгууламж маш олон байна. Тиймээс ч Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, хууль, журам зөрчиж байршуулсан самбаруудыг буулгах ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд том жижиг нийлсэн 74 самбарыг албадан буулгаж, газар чөлөөллөө. Нийслэлийн зүгээс автозамуудын дагуу зүг чиг заасан тэмдгүүдийг байршуулахыг зорьж байгаа. Ингэснээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад эерэг нөлөөтэй, хотын өнгө үзэмжид ч сайнаар нөлөөлнө. Бас нэг хэлэх ёстой  чухал зүйл бол түгжрэлийн эсрэг цогц арга хэмжээний нэг нь зүг чиг заасан мэдээлэх самбарыг нэмэгдүүлэх юм гэлээ.

-Албан ёсны зөвшөөрөл авч байршуулсан самбар хэр олон байна вэ?

-Нийслэлийн ИТХ-аас баталсан журмын шаардлагыг хангасан гадна сурталчилгааны байгууламжууд бий. Гэхдээ хотын хэмжээнд байршуулсан самбаруудын ихэнх нь журамд заасан шаардлагыг хангахгүй байгаа. Журамд гадна сурталчилгааны тулгуурт болон гүүрэн байгууламж байрлуулахыг хориглосон зам талбай олон бий. Тухайлбал, Энхтайван болон Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын, Их сургуулийн, Жуулчны, Олимпын, Токиогийн, Их Монгол Улсын гудамж, Бага тойруу, Наадамчдын зам гэхчлэн нийт 12 байршилд зар сурталчилгааны самбар байршуулахыг хориглосон байдаг. Самбар, сурталчилгааны байгууламжийг дураараа байрлуулсны улмаас авто замын мэдээлэх  болон зүг чиг заах тэмдгүүд нь ялгарч харагдахгүйгээс жолооч нарт хүндрэл учруулж байна. Жолоо барьж буй хүн бүр хотын замыг сайн мэдэхгүй. Гэтэл сурталчилгааны самбарууд жолоочийн анхаарлыг сарниулахын зэрэгцээ зам болоод эгнээ байраа зөв сонгоход саад учруулдаг. Үүнээс үүдэн хүмүүс зорьсон газартаа зөв замаар зорин очиход сөрөг нөлөө үзүүлж буй юм. Мөн нэг хэлэх ёстой зүйл бол сурталчилгааны самбарууд эзэнгүйдсэн явдал. Өнгө үзэмжээ алдаж, эзэнгүйдэж эвдэрч муудсан самбарууд иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг хангахааргүй байдалд хүргээд байгаа юм. Тиймээс гадна сурталчилгааны самбаруудыг эмх цэгцэд оруулах ажлыг эхлүүлээд байна.

-Энэ ажил хэдий хүртэл үргэлжлэх вэ?

-Нийслэлийн Засаг даргын өгсөн үрэг даалгавар бүрэн биелж, Улаанбаатар хотод байрлуулсан сурталчилгааны самбаруудыг цэгцлэх зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ. Энэ жилдээ багтаагаад эмх цэгцтэй болгохыг зорьж байгаа гэсэн юм.

САМБАР БУУЛГАХ АЖЛЫГ ГОЛЧЛОН ШӨНИЙН ЦАГААР ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Зөвшөөрөлгүй байршуулж, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй самбар, сурталчилгааг буулгах ажлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар гүйцэтгэж байгаа. Авто кран болон, хүнд даацын тээвэр хийх боломжтой автомашиныг ашиглан ажиллаж буй тус хамт олны хувьд өнгөрч буй хугацаанд нийтдээ 74 самбарыг буулгажээ. Ихэнхдээ үдэш оройн цагаар ажиллаж, том хэмжээний самбар буулгадаг гэдгийг Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын ерөнхий инженер Б.Баатархүү онцолж байлаа. Тэрбээр цааш хэлэхдээ:

-Манай хотын хувьд гудамж замын нэршил, байршил, зүг чиг заасан тэмдэг тэмдэглэгээ ховор байдаг. Улаанбаатар хотын иргэд үүнийг тэр бүр анзаардаггүй. Гэтэл гадаадын зочид төлөөлөгчид болон хөдөө орон нутгаас ирж буй хүмүүсийн хувьд хүндрэл учруулдаг. Тиймээс хуучирч муудсан зар сурталчилгааны самбаруудыг буулгаж, чиг заах тэмдэг, тэмдэглэгээ хийж буй нь маш зөв ажил. Манай байгууллага самбаруудыг буулгахын зэрэгцээ зүг чиг заасан тэмдгийг шинээр байршуулж байна. Хорин хоёрын товчоо болон Саппорогийн тойрог  орчимд гурван байршилд зүг чиг заах тэмдгийг шинэчлэн байршуулсан.

-Самбар буулгах ажлыг голчлон шөнийн цагаар хийж гүйцэтгэж байгаа нь ямар учиртай вэ?

-Сурталчилгааны самбар болон байгууламжууд голчлон төв зам дагуу, хотын гол гол гудамжуудад байршсан байдаг. Тиймээс өдрийн цагаар буулгах боломжгүй байна. Замын хөдөлгөөн татарч, үгүйдээ л нийтийн тээврийн хэрэгсэл зогссон үед самбар буулгах ажлыг гүйцэтгэж байна.

-Самбар буулгах ажилд хүндрэл бэрхшээл тохиолдож байна уу?

-Тухайн байгууламжийг байрлуулсан этгээдүүд эсэргүүцэж дургүйцэх тохиолдол байна. Мөн иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй хашаанд байршсан тохиолдолд бэрхшээлтэй байна. Тиймээс Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулж, урьдчилсан байдлаар мэдээлэл хүргэх байдлаар аль болох ойлголцож ажиллаж байна.

-Хүмүүс энэ ажлыг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Ойлгож байгаа. Ялангуяа иргэдийн зүгээс их дэмжиж, талархаж байгаа. Хэт олон самбар, сурталчилгаанд бидний нүд дасчихсан байдаг юм байна. Буулгаад цэгцлээд ирэхээр маш гоё болж байгааг хүмүүс хэлж байна. Хорин хоёрын товчооноос Эмээлт хүрэх замд л гэхэд замын хоёр талд маш олон самбар байсан. Томоохон аж ахуйн нэгжийн сурталчилгаанаас эхлээд зуурмагийн цех, дугуй засвар, мал мах, түүхий эд авах зар гэхчлэн дэндүү олон  замбараагүй самбарууд эгнэсэн байсан. Зарим нь бүр хаягдаж орхигдсон, эзэн нь тодорхойгүй, нурж унах шахсан нь ч бий. Тэдгээрийг буулгаад ирэхээр хот маань маш цэвэрхэн болж байгаа. Цаашид хот маань замбараагүй самбаруудаас ангижирч, цэгцтэй цэвэрхэн болохын дээр замын зүг чиг заах тэмдэг зэрэг хүмүүсийн хэрэгцээг хангасан мэдээлэл л замын хажууд байршуулдаг болох юм гэлээ.

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ БАЙГУУЛАМЖ ХААНА БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОДОГ ВЭ? 

Нийслэлийн ИТХ-аас 2017 онд баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-д дараах байршлуудад зар сурталчилгааны байгууламж байрлуулахыг хориглохоор заасан байна.

ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ БАЙГУУЛАМЖ БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОХ ГУДАМЖ, ЗАМ, ТАЛБАЙ:

1.Гадна зар сурталчилгааг доор дурдсан газруудад байрлуулахыг хориглоно:

1.1.соёлын өвд бүртгэсэн хөшөө дурсгал, түүх, соёлын дурсгалт газар;

1.2.музей, дархан цаазат газар;

1.3.архитектурын өвөрмөц хийц бүхий барилга байгууламж;

1.4.сүм, хийдийн барилга, түүний байнгын хашаа, хайс;

1.5.төрийн байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын барилга байгууламж, түүний эзэмшлийн газарт.

2.ГАДНА СУРТАЛЧИЛГААНЫ ТУЛГУУРТ БОЛОН ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖИЙГ ДООР ДУРДСАН ГУДАМЖИНД БАЙРЛУУЛАХЫГ ХОРИГЛОНО. ҮҮНД:

2.1.Энхтайваны өргөн чөлөө /Саппорогоос Офицеруудын ордон/

2.2.Чингисийн өргөн чөлөө;

2.3.Сүхбаатарын гудамж;

2.4.Их сургуулийн гудамж;

2.5.Жуулчны гудамж;

2.6.Олимпын гудамж;

2.7.Их Монгол улсын гудамж;

2.8.Токиогийн гудамж;

2.9.Бээжингийн гудамж;

2.10.Сөүлийн гудамж;

2.11.Бага тойруу болон түүнээс дотогш гудамж;

2.12.Наадамчдын зам гэж тодорхой заасан байдаг юм байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТАНИЛЦ: "Улаанбаатар Марафон-2025"-ын хөтөлбөр
Амралтын өдрийн жор: Бөөрөнхий махтай шпагетти
"Марафон" хэмээн нэрлэх болсон ТҮҮХ
"Улаанбаатар марафон"-ы талаар таны МЭДЭХ ЁСТОЙ БҮХ ЗҮЙЛ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФОТО: Улаанбаатар марафон-2025
    16 цаг 1 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    16 цаг 31 мин
  • ТАНИЛЦ: "Улаанбаатар Марафон-2025"-ын хөтөлбөр
    22 цаг 22 мин
  • Амралтын өдрийн жор: Бөөрөнхий махтай шпагетти
    22 цаг 41 мин
  • "Марафон" хэмээн нэрлэх болсон ТҮҮХ
    22 цаг 51 мин
  • "Улаанбаатар марафон"-ы талаар таны МЭДЭХ ЁСТОЙ БҮХ ЗҮЙЛ
    23 цаг 1 мин
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
    23 цаг 9 мин
  • Монгол Улсын начин Э.Батмагнай түрүүллээ
    Уржигдар 19 цаг 40 мин
  • Европын Лигийн финал: Тоттенхэм 2008 оноос хойш анхны цомоо хүртлээ
    Уржигдар 19 цаг 28 мин
  • С.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна
    Уржигдар 17 цаг 42 мин
  • “Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ
    Уржигдар 17 цаг 39 мин
  • У.Баатар: “Трамвай” төслийн шугамыг Зунжин-Сүхбаатарын талбай, Буянт ухаа-Торгоны зам цогцолбор чиглэлд барина
    Уржигдар 16 цаг 23 мин
  • Өргөө кино театрын хойд уулзвараас Зурагтын авто зам хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    Уржигдар 16 цаг 01 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
    Уржигдар 14 цаг 44 мин
  • 32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчилж байна
    Уржигдар 14 цаг 40 мин
  • С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
    Уржигдар 14 цаг 36 мин
  • Б.Жавхлан: Сайд нар солигдож болох ч мега төслүүд зогсож болохгүй
    Уржигдар 14 цаг 29 мин
  • Намын гишүүд: Эдийн засгийн эрх чөлөөг хангахад чиглэсэн үзэл санааг тусгасанд талархалтай байна
    Уржигдар 14 цаг 13 мин
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч ажиллахын тулд гэр хорооллоор явахаас өөр аргагүй
    Уржигдар 13 цаг 53 мин
  • Мега төслийн хүрээнд 200 инженер бэлтгэнэ
    Уржигдар 13 цаг 22 мин
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Тоттенхэм Хотспур vs Манчестер Юнайтед: Бильбаод болох Англи багуудын халз тулаан
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • Х.Тэмүүжин: МАН бол огт шүүмжлэл хүлээж авч сураагүй
  • Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг шалгаж байна
  • Тоттенхэм Хотспур vs Манчестер Юнайтед: Бильбаод болох Англи багуудын халз тулаан
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
24 баримт
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК