зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол-Японы хамтарсан сургалт, дадлага эхэллээ

2022-8-02
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан “Зам-2022” сургалт, дадлага 12 дахь удаагаа зохион байгуулагдахад бэлэн боллоо. Энэ хамтарсан сургалт, дадлага нь хоёр улсын Батлан хамгаалах яам хооронд байгуулсан хэлэлцээрээр “Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн салбарын чадавхыг нэмэгдүүлэх” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжинэ.

Цэргийн инженерүүдийг зам барих аргад сурган дадлагажуулах, багшлах бүрэлдэхүүнийг бэлтгэх, мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор 2014 оноос хойш тасралтгүй хэрэгжиж байна.

Нээлтийн үеэр бригадын генерал Ч.Цогтжаргал “Зам” хамтарсан сургалт, дадлага нь хоёр улсын цэргийн хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдгийг онцлоод Монгол Улсын инженерийн цэргийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглэв. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-д инженерийн цэргийн рот оролцуулах бэлтгэл ажилд энэхүү хамтарсан сургалт том дэмжлэг үзүүлж буйг ч онцоллоо.

 

Харин Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки “Монгол Улсын инженерийн цэргүүдийн суралцах чадвар маш өндөр. Өмнөх жилүүдэд япон сургагч багш нарын заавар, зөвлөмжөөр сургалт явагддаг байсан бол энэ жилээс монгол цэргүүд өөрсдөө бие даан удирдан явуулна. Манай сургагч багш нар зөвхөн зөвлөх үүрэгтэй оролцоно. Энэ нь Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид суралцах чадвар сайн, гүйцэтгэлт өндөр, дасан зохицох онцгой авьяастай гэдгийг батлан харуулж байгаа хэрэг юм” хэмээн сургалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүссэн юм.

Энэ удаагийн сургалт 8 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн 20 гаруй хоногийн хугацаатай Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийг түшиглэн авто замын далан, ус зайлуулах байгууламж барих бөгөөд дадлагаар АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яаманд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн инженерийн зарим техник, тоног төхөөрөмжийг ажиллагаанд оруулж, ашиглах юм.

Монгол Улс, Япон Улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн салбарын офицер, ахлагч нарын авто зам, авто замын ус зайлуулах байгууламжийн зураг төслийг боловсруулах, барих чадвар дадлагыг нэмэгдүүлэх, мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор ийнхүү 8 дахь жилдээ 12 дахь сургалт, дадлагыг хамтран зохион байгуулж эхэллээ.

 

Энэхүү нээлтийн ёслолын төгсгөлд Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын үйл ажиллагаатай танилцаж, Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал нар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

“Зам-2022” хамтарсан сургалт, дадлагын нээлтийн ёслолд Монгол Улсын талаас Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Жанжин штабын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн, хурандаа М.Батболд, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн инженерийн дарга дэд хурандаа Г.Мөнхбат, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаатар, Япон Улсын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Ирики Ёохэй, сургалтын багийн ахлагч хошууч Такахара Хироказү нараар ахлуулсан хоёр орны инженерийн цэргийн алба хаагчид оролцлоо гэж ЗХЖШ-аас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дараах замыг дөрвөн өдөр хааж шинэчилнэ
Улаанбаатарт 25 градус дулаан байна
14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
Амралтын өдрийн жор: Маалинга, арвайн гурилтай панкейк
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
    19 цаг 33 мин
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
    19 цаг 38 мин
  • Дараах замыг дөрвөн өдөр хааж шинэчилнэ
    20 цаг 3 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    20 цаг 15 мин
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
    Уржигдар 11 цаг 53 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Уржигдар 11 цаг 44 мин
  • 14 байршилд явган хүний замыг шинэчилж байна
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
    Уржигдар 10 цаг 12 мин
  • Амралтын өдрийн жор: Маалинга, арвайн гурилтай панкейк
    Уржигдар 10 цаг 01 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
    2025-08-01
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
    2025-08-01
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Олон Улсын Парламентын Холбооны Ерөнхийлөгч Тулиа Аксонтой албан ёсны уулзалт хийлээ
    2025-08-01
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
    2025-08-01
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
    2025-08-01
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
    2025-08-01
  • 2025 оны эхний долоон сарын байдлаар 420 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
    2025-08-01
  • 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэллээ
    2025-08-01
  • Сэлбэ хот, Дамбадаржааг дулаанаар хангах 63 МВт дулааны цахилгаан станц ирэх онд ашиглалтад орно
    2025-08-01
  • Улаанбаатар Трам төслийн Ахлах инженер Б.СОДБААТАР: “УЛААНБААТАР ТРАМ” ТӨСЛИЙН ШАВ ТАВЬСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ ТАШАА
    2025-08-01
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Наймдугаар сард болох Үндэсний бөхийн барилдаанууд
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • МАН дотор хотын даргын сунгаа эхэлж, Ерөнхийлөгчийн фракц Я.Содбаатарыг сойж байна
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Цахилгаан Зоригоо "захиалгат" Зоригоо болсон нь
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
  • Дархан аварга Н.Батсуурь өвөөгийнхөө 80 жилийн өмнөх амжилтыг өнөөдөр "давтах" уу?
  • 100 жил: Сүрлэг уулс, их нууруудын түрлэгтэй Увс аймгийн тухай бид юу мэдэх вэ?
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
  • Увс 100 жил: Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэлээ
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
24 баримт
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • 24 БАРИМТ: Дэлхийн шилдэг дуурийн дуучин МУАЖ Э.Амартүвшин
  • Зун дуусахаас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК